НИЙГЭМ

Г.Батхүү агсанд зориулсан суваргыг Аглаг бүтээлийн хийдэд сүндэрлүүлэв

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү агсанд зориулсан суваргыг Аглаг бүтээлийн хийдэд бүтээжээ. Суваргын нээлт өнөөдөр болж Г.Батхүү агсны гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгчид оролцов. Мөн бурханч лам Д.Пүрэвбат Аглагийн хийдийн байгалийн хойморт ерөөлийн ном хуржээ.

Энэ талаар А.Ганбаатар “Бурханч лам Г.Пүрэвбатын бүтээн байгуулсан Аглаг бүтээлийн хийдээр гороолж, мэлмий баясгах завшаан тохиолоо. Бас л их зүйл хийжээ. Монголын аялал жуулчлал, тэр тусмаа шашны аялал жуулчлалд том бүтээгдхүүн болж. Амжилт хүсье.

Хийдийг зорисон гол учир нь нь төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүүгийн гэр бүл, төрөл төрөгсөд санаачлан анд нөхөд, хамт олон, журмын нөхдийн сэтгэлийн дэмжлэгээр талийгчийн төрсөн өдрийн (1960.05.19) өмнө дурсгалын суварга бүтээж, Аглаг хийдийн байгалийн хойморт ерөөлийн ном хурсан үйл явдал байлаа.
Би энэ агуу, сайхан хүний хүний багт багтаж, улс төрийн сонгуульд ялж, ялагдаж, АЗХ-г босголцож, АПУ-г шинэчилж, төр, засгийн хариуцлагатай алба хашиж, морь дагаж, нохой шуугиулж дарга цэрэг, ах дүүгийн барилдлагатай олон жил явсан. Тэр мужик байсан даа.
Суварга, сэтгэлийн хийгээд урлагийн бүтээл болжээ. Мөнхөд сайхан оршиг ээ. Хуучны сайхан хамт олон, ах дүү, андуудтайгаа уулзахад юутай сайхан.
Бүгд сайхан гялалзаж явна. Арслан Д. Ганхуяг карантин хурдан тавигдаасай, наадам болоосой гэсэн хүн явж байна. Том хүү Б. Ганхөлөг эрийн цээнд хүрч, аавынхаа үйл ажлыг үргэлжлүүлж, өөрийгөө нээж харуулах том зорилготой явааг дуулахад сайхан байна.
Тод манлай уяач Д. Даваахүү ахтай яг 20 жилийн өмнө танилцаж байхад ийм л хүн байлаа. Өнөөдөр ч хэвээрээ байх юм.
Амьдралын хэв маяг ямар байх нь чухал биш жигд, өөрчлөхгүй байх нь чухал юм даа гэж…
Өмнө нь Уинстон Черчилийн урт насалсан талаар бас иймэрхүү бодол төрж байлаа…
Гэснээс гахай жил морь хурдалдаг юм гэж тод манлай айлдсан.
Энэ сонгуульд уясан, дэмжсэн “морьд” тань хурдан байг ээ” гэжээ.

Бурханч лам Г. Пүрэвбатын бүтээн байгуулсан Аглаг бүтээлийн хийдээр гороолж, мэлмий баясгах завшаан тохиолоо. Бас л их…

Posted by Ganbaatar Amgalanbaatar on Thursday, May 7, 2020

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. Шувуу баахаас өөр ид шидгүй суварга гээч юм босгож байхаар хүүхдийн цэцэрлэг юм уу Толин хул нэртэй цэцэрлэгт хүрээлэн, эсвэл их хотдоо өнгө нэмсэн хэдэн зуун мод бут бүхий “Толин хул” төгөл хийсэн бол үнэхээр их буян болох байлаа

    1. Ёстой доо тэр сайхан хүний нэрэмжит бүхэл бүтэн ойн шугуй байгуулсан ч чадах хөрөнгө мөнгө үлдээсэн дээ эдэнд аглаг бүтээлийн хийд руу очих хэдхэн хүнд биш дурсан санах ард түмэндээ зориулаад жижигхэн ч хамаагүй төгөл ургуулчихгүы дээ

  2. Ene hynii ireedyid eronhiilogch boloh gesen shunal deer aluurchin elbegdorjiin bogsiig doloogch aluurchin erdene saihan toglolt hiij baahan ih mongo salgaj chadsan
    Ene hyn tod udalgyi ter ooroo bish harin tyynii mongo ni Aluurchdad chuhliig

  3. Ядахдаа ганц ч гэсэн гэр цэцэрлэг ч юм уу барихгүй дээ гэж л бодлоо над юуны хамаа байх вэ дээ

  4. Mongoliin ard tumniig ARXIar jivuulsen xuniig als xoloos ochij goroolox ni dee. Tom xundetgel ym daa. Arxi dagsan bux muu muuxai energyyg baigali daxi ireeduin orshuulgiin gazar bolox (niguurtai)gazraas avax nee uuulxii

  5. Хэрэггүй чулуун хог хийлгэж байхаар , харь тангад номын уран уншлага уншуулж, гуулин зэсэн зурм#### сэг бүтээлгээд үйлийн үрээ цэгцэлж сайн төрөл олно гэвэл май шүү. ЗОВЛОН хагац####аар дөрөөлж хэдэн лам зоолж, хөрөнгөжинө яана даа энэ мухарсү

  6. Хэчнээн олон хү АПУгийн архи пивоноос хохирсон бол. Архи үйлдвэрлэгчид бүгд нүгэл хийж байгаа хүмүүс.

  7. Аавынхаа хөрөнгийг ингэж үрэн таран хийхээр сургууль цэцэрлэг барихгүй дээ.
    Нүгэл хийсэн муу юм хийсэн хүмүүс нүглээ цайруулж нимгэлэх гэж суварга сүм хийд барьдаг гэдэг.
    АПУгийн Шунхлайн Г.Батхүү их нүгэл хийсэн хүн байждээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button