НИЙГЭМ

Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

БИЛГИЙН ТООЛЛЫН 22

2020.05.14 / ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ТАВАН ШАР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР  

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 05.15-20.22

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Шороо       

Аргын тооллын 5 сарын 14, Бархасвадь гараг. Билгийн тооллын 22, Тооно одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button