УЛС ТӨР

ТОМИЛГОО: Сонгуулийн өмнөх том томилгоонууд ба улс төр

Сонгууль ойртсон дүйвээний хажуугаар Төрийн байгууллагууд болон улсын том банкуудад томилгоо хийгдлээ. Төрийн гэсэн тодотголтой болгоны удирдлагаар тэр улс төрчийн хамаатан, тэрний хүн томилогдсон гэсэн шүүмжийг дагуулдаг. Энэ удаагийн томилгоонууд ч яг л тэр жишгийг дагасан гэмээр сонин байлаа.

-МОНГОЛБАНК:  Залууст итгэл үзүүлэв

Хамгийн эхний томилгоо бол “Төв банк”-нд хийгдсэн томилгоо. Өнгөрөгч долоо хоногт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, “Төрийн банк”-ны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилсон юм. Мөн дэд ерөнхийлөгчөөр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайванг томилсон.

Г.Дөлгөөн:

Г.Дөлгөөний хувьд УИХ-ын гишүүн асан, одоогийн Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбын хүү. Тэрээр хорин хэдхэн наснаасаа банкны салбарт орж ирж, удирдах албан тушаалууд хашиж эхэлсэн адтай залуу билээ.

2008 оноос Монгол банкны Бүртгэл хэлтэс-Нягтлан бодогчоос ажлын гараагаа эхэлж байж. Хоёрхон жилийн дараа буюу 2010 оноос Монгол банкны Хянан шалгалтын газар-Хянан шалгагч гэх албан тушаалд дэвшсэн. 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлын суудалд суусан юм. Тодруулбал, У.Хүрэлсүхийн засгийн газар бүрэлдсэний дараахан Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг /2018 оны нэгдүгээр сард/ чөлөөлж, түүний оронд Г.Дөлгөөн хэмээх 30 гаруйхан настай залуу томилогдсон байдаг.

Г.Дөлгөаний үед Төрийн банк маш сайн эмхэрсэн, захирлуудынх тоо эрс багассан, санхүүгийн үзүүлэлтүүд тогтмол өссөн гэдэг утгаараа тэр салбартаа нэр хүндтэй болсон билээ.

Г.Занданшатарын ХҮН Г.Энхтайван:

Дэд ерөнхийлөгчөөр томилогдсон Г.Энхтайван нь Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ийн дэвшин томилогдов. Өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөгдөж байхад горилогчдын дунд Г.Энхтайван яригдаж байсан ч өнжсөн.

Тэрээр спикерийн шидсэн чулуу болж Төв банканд орж ирж байгаа юм. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байсан. Г.Занданшатарын хүн. Төв банканд томилуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгосны дагуу ийн томилогдов.

Түүний хувьд Санхүүгийн зохицуулах хороонд хянан шалгагч, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. АНУ-ын Арканзасын их сургууль болон Лондонгийн эдийн засгийн их сургууль, Оксфортын их сургуульд боловсрол эзэмшжээ. Bank of America-д шинжээчээр ажиллаж байжээ.

-ТӨРИЙН БАНК-ны ээлжит томилгоо Ө.Гантөр-

Монгол банканд Г.Дөлгөөний томилгоо хийгдсэний дараа Төрийн банканд түүний суудлыг нөхсөн томилгоо хийгдсэн. Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захирлаар Ө.Гантөрийг томилсон байдаг. Ө.Гантөр нь тус банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү түүнийг дэвшүүлсэн.

Тэрээр хэвлэлийн хараанд төдийчлэн өртөөд байдаггүй нэгэн аж. Ө.Гантөр нь ажлын гараагаа Мобиком ХХК-д нягтлан бодогчоос эхэлж байж.

“ММ инвест” банканд мэргэжилтэн, Монголбанкны хянан шалгагч, Ахлах хянан шалгагч, Төрийн банканд дэд захирал, Төрийн банкны Байгууллагын банкны газрын захирал гэсээ албан тушаалуудыг хашиж байсан.

-ИНЕГ-ын ЧИМЭЭГҮЙ томилгоо-

Б.Энх-Амгалан сайдын хөдөлгөсөн чулуу П.Мөнхжаргал:

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5/19 тоот тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Иргэний нисэхийн үндэсний төв”-ийн даргаар Пүрэвжавын Мөнхжаргалыг томилсон.

Тэрээр ЗТХ-ийн сайдын тушаалаар буюу Б.Энх-Амгалангийн хөдөлгөсөн чулуу болж томилогдов.

П.Мөнхжаргал нь ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд нислэгийн удирдагчийн туслахаас эхлэн албаны дарга хүртэл 20 гаруй жил ажилласан нэгэн аж. ИНҮТ-ийн даргаар томилогдохоосоо өмнө тус төвийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч, сонгогч олон
уншигч, сонгогч олон
2020-05-14 09:55

Орон даяар олон нийтэд мэдээлэл хүргэхдээ тэрний энэний хүн,тэрний хөдөлгөсөн чулуу гэх мэтээр хүмүүсийн дунд хэл ам хэрүүл шуугиан хов жив хутгасан эв нэгдэлд харш ийм нэг эрүүл биш үзэл бодол үйл ажиллагаагаа зогсоох цаг болсон шүү?

Зочин
Зочин
2020-05-16 08:53

Хэний �######�ний �##�чуур гэдгийг ард түмэн мэдэх эрхтэй

зочин
зочин
2020-05-16 15:06

Лүндээжанцан, Нямдорж, Энхтүвшин, Оюунхорол зэрэг ахмадууд одоо болих хэрэгтэй 30 гаруй жил зөөлөн сууд�##�д эзэгнэж Монгол улсын хөгжилд ямарч хувь нэмэр оруулаагүй.

Зочин
Зочин
2020-05-16 16:01

Энэ дунд Ѳ.Гантѳр маш хариуцлагатай нам бус з�##�уу байна Тѳрийн банкыг намуудаас хол байлгаж чадах хүн дээ Амжилт

Зочин
Зочин
2020-05-16 18:14

Ө.Гантөр дэд ёрөнхийлэгч байх ёстой блаа.Дөлгөөн гэж жоохон хүүхэд болох юм.Тэр ажил мэдэх үү?

battulga
battulga
2020-05-16 21:19

Dolgoond chadvar bhgui shuu dee. hajud n bgaaa humuus n gagui shu

Холбоотой мэдээ

Back to top button