НИЙГЭМ

“Korean Air” ирэх сард Улаанбаатар луу нислэг үйлдэж эхэлнэ

БНСУ-ын томоохон авиа компани “Korean Air” цар тахлын үед нислэгийн чиглэлүүдээ хумьсан. Одоогийн байдлаар гадаадын 13 чиглэлд, долоо хоногт 55 нислэг үйлдэж буй.

Тэгвэл ирэх зургаадугаар сард нислэгийн чиглэлээ тэлэхээр болсон байна. Business Travel News сайтаас харахад, тус компани 32 чиглэлд, 146 нислэг үйлдэж эхлэхээр тооцжээ.

Харин нэмэгдэж буй нислэгүүдийн дотор Инчеон-Улаанбаатар чиглэл багтаж байна. Мөн Улаанбаатараас гадна халдвар анхлан дэгдсэн БНХАУ-ын Бээжин тэргүүтэй хэд хэдэн хот руу нислэг үйлдэхээр болжээ.

Цар тахал дэгдэхээс өмнө “Korean Air” компани 110 чиглэлд нислэг үйлддэг байсан юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Солонгосоос монгол иргэд ирж таараа. Харин Монголд ирэх солонгос иргэдийг хилээр ямар нэг хугацаагаар нэвтрүүлмээргүй байх юм. Тэд х####двартай байх, мөн энд ирснээс хойшхи хугацааны дотор х####двар илрэх өндөр магадл####тай ш дээ!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button