ВИДЕО МЭДЭЭМэдээНийгмийнЭнтертайнмент

“The Voice of Mongolia” шоуны оролцогч Э.Эрхэмбаярын тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

“The Voice of Mongolia” 2020 шоуны оролцогч Э.Эрхэмбаяр “The Knock Out” шатны ээлжит дугаарт дөрвөн оролцогчийн хамт Д.Отгонбаярын багаас өрсөлдсөн. Харамсалтай нь тэрбээр хасагдаж, шоуг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Гэсэн хэдий ч тэрбээр шоуны бүхий л шатанд үзэгчдэд өндөр сэтгэгдэл үлдээсэн хүчирхэг оролцогчдын нэг байв.

Э.Эрхэмбаярын үзүүлбэрийн тухай эргэн сануулахад, тэрбээр “Blind Audition” шатанд Английн дуучин Калум Скоттын “You are the Reason” дууг дуулж, С.Ононбат шүүгчийн багт орсон. Улмаар шоуны “The Battle” шатанд Г.Эрмүүнтэй өрсөлдөж Хавай мужаас гаралтай АНУ-ын дуучин, хөгжимчин Бруно Марсын “Killa on the Run” дууг дуулж, шүүгч Д.Отгонбаярын мангасуудын багт шүүрүүлсэн билээ. Ийнхүү бид та бүхэндээ түүний тухай сонирхолтой баримтуудыг сонирхуулъя.

НЭГ. Э.Эрхэмбаяр 1996 оны есдүгээр сарын 3-нд Эрдэнэт хотод мэндэлсэн, айлын ууган хүүхэд. Өнөр өтгөн гэр бүлд өсөж хүмүүжсэн тэрбээр дөрвөн дүүтэй.

ХОЁР. Э.Эрхэмбаярын гэргийг А.Анардарь гэдэг, Дархан-Уул аймгийн харьяат. Тэд хөөрхөн охинтой болоод удаагүй байгаа билээ.

ГУРАВ. А.Анардарь ч мөн дуулах авъяастай. Тиймээс сонирхлынхоо дагуу ковер дуунуудыг дуулдаг аж. Түүний ковер дууг сонсохыг хүсвэл ЭНД дараарай. Тэд урлагт дурласан, Монголын залуу хосуудын нэг.

ДӨРӨВ. А.Анардарь хөрөг зурах хоббитой бөгөөд хань Э.Эрхэмбаярын зургийг зурах хамгаас дуртай аж. Э.Эрхэмбаяр ч мөн хүүхэд байхдаа зураг их зурдаг байжээ. Хүсэл сонирхол нь ижилхэн учраас тэд биенээ хэн хэнээс илүү сайн ойлгодог байна.

View this post on Instagram

she loves to draw me

A post shared by Erkhembayar (@erkhe_me) on

ТАВ. Э.Эрхэмбаяр анх дөрвөн настай байхдаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Хүүхэд байхын л дуу хөгжимтэй ойр өссөн тул цаашид ч мөн урлагаа орхих бодолгүй аж.

ЗУРГАА. Тэрбээр ирээдүйд алдартай продюсер болохыг мөрөөддөг. Тиймээс мөрөөдөлдөө хүрэхийн тулд бүх зүйлийг оролдож үзэх дуртай аж. Зав чөлөө гарвал хөгжим зохиох, дуулах зэргээр өөрийгөө хурцлах дуртай гэнэ.

Posted by Erkhembayar Erdene-ochir on Thursday, June 13, 2019

ДОЛОО. Тэрбээр гэрэл зураг авах сонирхолтой бөгөөд зав чөлөөгөөрөө ховор агшинг гэрэл зургийн хальсанд буулгах хоббитой.

НАЙМ. Түүнийг үсээ ургуулж эхэлснээс хойш эмэгтэй хүнтэй андуурах хэд хэдэн хөгжилтэй тохиолдлууд гарч байжээ. Гэхдээ л түүнд урт үс нь үнэхээр донжтой зохидог гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

ЕС. Э.Эрхэмбаяр сонирхлынхоо дагуу Хөг Жим / Khug Jim сургалтын төвд хөгжмийн багшаар ажилладаг. Тал бүрээр өөрийгөө сорих дуртай залуугийн дараагийн сорилт, шинэ сюрприз чухам юу байх бол?

АРАВ. Мөн ууланд авирах, агаар салхинд гарах зэргээр өглөөний нарыг үзэж, онгод хийморио сэргээдэг. Магад түүний шинэ хөг аялгуу бүр хоббитой нь холбоотой болов уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

za tegeed bitgii l buu muu bolj balairaarai daa. Darkhaniihan buu muu gej soloioroh durtai muu eriin yumand amarhan avtdag uls

Back to top button