ДЭЛХИЙУЛС ТӨР

Умард болон Өмнөд Солонгос харилцаа холбооны шугамаа хаалаа

БНАСАУ-ын эрх баригчид ухуулах хуудас илгээсний хариуд БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа өнөөдрөөс эхлэн хааж байгаа тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.

“Энэ арга хэмжээ нь Өмнөд Солонгостой холбогдох бүх боломж, хэрэггүй зүйлээс хагацах анхны алхам” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

KCNA агентлагийн мэдээлж буйгаар, хоёр улсын хоорондох телефон утасны бүх шугамыг мягмар гарагт орон нутгийн цагаар 12:00 цагаас эхлэн хаана. Ийм шийдвэрийг Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль, СХН-ын Төв хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон нарын оролцсон зөвлөгөөний үеэр гаргажээ.  

Түүнчлэн урвагчид, хууран мэхлэгчдээр гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөөсийг төлүүлэхийн тулд дайснуудын эсрэг хэрэгжүүлэх үе шаттай үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ. Дараа нь эхний алхам болгон Умард болон Өмнөдийн хоорондох харилцаа холбооны бүх шугамыг хаах зааварчилгаа өглөө” гэж КСNА агентлагийн мэдээнд цохон тэмдэглэсэн байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: kcnawatch.org

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button