Нийгмийн

Польш Улсад монгол оюутан нас барсны дараа бусад оюутныг утсаар дарамтласан уу

Уржигдар буюу энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Польш Улсын Краков хотод суралцаж байсан, 21 настай монгол оюутан дотуур байрныхаа зургаан давхраас үсэрч, амиа алдсан хэргийн тухай бид өмнө нь мэдээлсэн.

-ТАЛИЙГААЧ ГЭРЭЭСЛЭЛДЭЭ АМИА ЕГҮҮТГЭХ НЬ ӨӨРИЙНХ НЬ СОНГОЛТ БАЙСАН ХЭМЭЭН БИЧЖЭЭ-

Талийгаачийн амьдардаг байсан дотуур байрнаас гэрээслэл бүхий захидал олджээ. Тухайн захидалд бичсэнээр амиа егүүтгэх нь түүний сонголт байсан, хэн нэгэн буруугүй хэмээх зүйлсийг бичсэн байна. Түүнчлэн талийгаач нь Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг байсан учир цар тахалтай холбоотойгоор санхүүжилт саатсанаас санхүүгийн бэрхшээлтэй тулгарч улмаар амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээх зүйлс хэвлэлээр цацагдсан.

Иймд бид энэ асуудлыг үнэн эсэх, уншигчдад бодит мэдээллийг хүргэх үүднээс олон талын эх сурвалжуудын тодруулгыг орууллаа. Өдгөө хэргийг тус улсын цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Нас барсан оюутны үхлийн шалтгаан тэтгэлэгтэй холбоотой эсэх тухай Монгол Улсаас Польш Улсад суугаа Элчин сайд Б.Дорж хэвлэлд өгсөн тодруулгадаа:

"НАС БАРСАН ОЮУТНЫ ХУВЬД ХИЧЭЭЛ СУРЛАГАТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ГОМДОЛ ИРҮҮЛЖ БАЙГААГҮЙ

Тэтгэлгийн хувьд хоцорсон асуудал байгаа. Оюутнуудад жилд хоёр удаа тэтгэлэг олгодог. Эхнийх нь тавдугаар сарын дундуур буудаг. Энэ жилийн хувьд эхний улирлын буюу 5 сарынх орж ирээгүй байгаа. Шалтгааныг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан орж ирээгүй хүлээлтийн байдалтай байна. Манайхаас БСШУЯ, Сангийн яаманд хүсэлт гаргасан байгаа.

Талийгаачийн зүгээс бидэнд өмнө нь ямар нэгэн санал хүсэлт ирүүлж байгаагүй. Ер нь оюутнууд  хичээл сурлага, амьдрал ахуйтай холбоотой олон санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Бид боломжоороо шийдээд явдаг. Тус хотод байгаа консул маань байнгын холбоотой ажиллаж, үе үе арга хэмжээ уулзалт зохион байгуулдаг” гэсэн юм.

-ТАЛИЙГААЧИЙН ҮХЛИЙГ УЛС ТӨРЖҮҮЛЖ, ХУДАЛ ЗҮЙЛС МЭДЭЭЛЖ БАЙНА-

Харин талийгаачтай хамт Польш Улсын Краков хотын их сургуульд хамт суралцдаг байсан оюутнууд:

Эл харамсалтай хэрэг 7-ноос 8-нд шилжих шөнө болсон. Манай элчин сайдын яаманд тухайн өдрийн өглөө нь буюу 08.00 цагийн үед энэ талаар хэлсэн байна лээ. 14.00 цагийн үед талийгаачийн ар гэртэй нь холбогдсон. Тэгээд 15.00 цагийн үед хэвлэлээр буруу ташаа мэдээлэл гарсан. Талийгаачийг санхүүгийн бэрхшээлээс болж амь насаа алдсан гэж ташаа мэдээлсэн байсан. Тухайн хүнийг нас барсан байдлыг улс төржүүлж, сонин байдлаар мэдээлсэнтэй санал нийлж чадахгүй байгаа” хэмээн хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ХУГАЦААНДАА ОРОЛГҮЙ СААТСАНААС ОЮУТНУУД САНХҮҮГИЙН ХҮНД БАЙДАЛД ОРСОН-

Хэдийгээр талийгаачийн үхэл санхүүгийн бэрхшээлтэй холбоогүй гэх боловч Польш улсад тэтгэлгээр суралцаж буй 130 гаруй оюутан санхүүгийн бэрхшээлээс болж хүнд байдалд байгаа тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тэднээс 26 нь УОК-т эх орон руугаа буцах хүсэлт гаргажээ. Түүнчлэн тус улсад суралцаж буй оюутны төлөөлөл ч мөн сүүлийн таван сарын турш болон урьдын саруудад оюутнуудад тэтгэлгийг цаг хугацаанд нь олгодоггүй байсан, тэд өнөөг хүртэл ар гэрээсээ ирсэн мөнгөөр байр, сургалтын төлбөр, амьжиргаагаа залгуулж байгаа тухай хэлсэн юм.

Тэднийг байрлаж буй байрнаас нь гарахыг хориглосон тул ажил олж хийх нь бүү хэл, хоол, хүнсний зүйлээ ч цуглуулахад хүндрэлтэй буйг учирлав. Хамгийн гол нь оюутнууд сургалтын төлбөр болон байрныхаа мөнгийг гэрээсээ ирсэн хэрэглээний мөнгөөрөө төлж байгаа учраас бор хоногийг арай ядан өнгөрүүлж байгаа гэв. Амьдрах байртай, ар гэрийнхэнтэйгээ хамт амьдардаг хүүхдүүдийн хувьд нөхцөл байдал харьцангуй хөнгөн байгаа бол дотуур байранд амьдардаг, ар гэрийн бололцоо тааруу оюутнуудын хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаагаа хэлэв. Улирлаар олгогддог тэтгэлгийн мөнгө бодит байдал дээр гурван сар хүрэхгүй хугацааны зардлыг нөхдөг болохыг ч онцлов.

-ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ ХЭВИЙН ОРЖ ЭХЭЛСЭН-

Иймд бид тэтгэлэг цаг хугацаандаа хэвийн олгогддог эсэхийг тодруулахаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдтой утсаар холбогдож энэ тухай асуухад:

"Тэтгэлэг эхнээсээ ороод эхэлчихсэн байгаа. Коронавирус гарсантай холбоотойгоор нэг хэсэг саатсан үе бий. Өмнөх тэтгэлгийн санхүүжилт нь дандаа л цаг хугацаандаа ордог байсан. Саатаж, удаж байсан зүйл байхгүй.Санхүүжилтийн хувьд сар сардаа биш, улирлаар олгогддог. Одоогоор санхүүжилт хэвийн ороод явж байгаа” гэсэн юм.

Өнөөдөр /2020.06.10/ Польш Улсад сурч байсан төгсөгчдийн төлөөллөөс монгол оюутан амь насаа алдсан болон тус улсад хүнд байдалд ороод буй оюутан залуусын тэтгэлгийг цаг хугацаанд олгохгүй байгаа асуудлаар Сангийн яаманд ШААРДЛАГА хүргүүлэх байсан ч, тэтгэлэг орсон болон талийгаачийн ар гэрийн хүсэлтийн дагуу тэд төлөвлөсөн ажлаа цуцалжээ.

-ОЮУТНУУДЫГ МОНГОЛООС ЗАЛГАЖ СҮРДҮҮЛЖ БАЙГАА-

Польш улсад суралцаж буй оюутнаас нөхцөл байдлын тухай тодруулахад "Хамаагүй зүйл ярьвал Монголоос залгаж сүрдүүлж байгаа. Тэтгэлгийг чинь цуцална, буцаана гэх зүйлсээр заналхийлсэн. Тэгэхээр хамаагүй зүйл ярьж болохгүй байна” гэж бидэнд учирласан юм. Тухайн мэдээллээс харахад, тус улсад суралцаж буй зарим оюутнууд зөвхөн тэтгэлэг гэлтгүй, ямар нэг асуудлаар мэдээлэл өгөхөөс эмээж байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн уг тэтгэлэг нь ЗГ-аас оюутанд хүрэх хүртэл маш олон шат дамжлагыг дамждаг. Зарим оюутнууд удаан хүлээсэн ч, тэтгэлгээ авч чадахгүй байх тохиолдлууд олон гэсэн юм.

Ямартай ч бидэнд олдсон мэдээллээр талийгаач ямар нэг санхүүгийн бэрхшээлээс болж нас бараагүй бөгөөд эл харамсалтай хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй аж. Гэвч Польш Улсад сурч байсан төгсөгчдийн төлөөллөөс бидэнд хэлсэн мэдээллээр, тухайн улсад ЗГ-ын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудыг төлбөрийн болон бусад асуудлаар дээрээс хавчих, заналхийлэх асуудлууд гардаг байж болзошгүй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-10 19:32

Тэтгэлэг өгдөг бол хуагцаанд нь өгч сураач. Корона ямар хамаатай ? Өгч чадахгүй бол оюутнуудаа нөхцөл байд�##�д хэрхэн туслах вэ гэдгийг консулын газар гаргаж буй хүсэлтэнд тулгуурлан бодож шийдэх ёстой ! Заваан юмнууд !

Зочин
Зочин
2020-06-10 19:33

Хөөрхий амьтан тэтгэлэг санхүүгийн бэрхшээлээс болж үхнэ гэдэг ямар харамс�##�тай юм бэ? Яаж ийгээд нутагтаа ирж болно. Ямар элчингүй газар биш. Мөнгө яагаад хоцорсныг ш�##�гах хэрэгтэй. тэтгэлгийн мөнгө авч түр ашигладаг байж магад шүү !

Зочин
Зочин
2020-06-10 19:34

Элчинг нь ажлаа хийж чадаагүй гээд өгцруулж х�##� ! Төрийн �##�банаас үүрд х�##� !

Эгэл
Эгэл
2020-06-10 22:06

Бодовсролын яамны энэ тарган цатг�##�ан нөхрийг ш�##�га

????????
????????
2020-06-10 23:25

Erguu s#anuud hvnii vhleer hvrtel uls torjchih ymaa l###riin AN nam MAXH namiin gar holnuud l ingej bichij bgaa ydaj ar vldsen ar geriiheniig ni hvndleech s#aanùdaa

Зочин
Зочин
2020-06-11 04:04

Pendiisen gahainuu hyyhdyydiin mongiig tsagt ni olgohgyi yasan yum.
Nirgesen hoino hashgirav gegcheer archaagyi darga nar.

Зочин
Зочин
2020-06-11 04:06

Yamar archaagyi elchin said teneg hariutslaggayi darga nar ve.

Tseel
Tseel
2020-06-12 12:37

Польш улс тэтгэлгээр сур�##�цагчийг дарамт�##�сан байх магадл�##� магадл�##�тай.юм аюултай байх тусмаа улам нууцлагддаг шүү дээ.тэтгэлэг гар дээр очтол олон дамжлага дамжиж байгаа.тийшээ шүлсээ асгаруулсан махчил б.а

Tseel
Tseel
2020-06-12 12:55

махчил биш махчин гэж уншаарай

Зочин
Зочин
2020-06-12 19:02

НОВШНУУД МӨНГИИГ НЬ УГААЖ ХҮҮГ НЬ ИДЭЖ БАИГААД ЯВУУЛДАГ БАИХ Л ДАА ..НӨГӨӨ МӨНГӨ УГААХ ТЕРОРИЗМТОИ ТЭМЦ ГЭДЭГ ЧИНЬ Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ.. ХҮҮХЭД ҮХЧИХЭЭР ГЯЛС ЯВУУЛЖ БАИГАА БАИХГҮИ ЮУ...

Зочин
Зочин
2020-06-13 15:08
Reply to  Зочин

Тийм байх магадл�##� маш өндөр

Зочин
Зочин
2020-06-13 16:28

Тѳрийн �##�банд чадваргүй хүмүүс ажиллаж байгаатай холбоотой. Боловсролын яамнаас хичнээн оюутан нь эх орондоо ирсэн ирээгүйн суд�##�гааг сангийн яаманд гаргаад ѳгчих чадваргүй, ажилдаа хойрго, хүний тѳлѳѳ сэтгэлгүй тмйм л хүмүүс ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button