НИЙГЭМСПОРТ

ТОДРУУЛГА: Улсын наадмыг Төв цэнгэлдэхэд бус хөдөө талд зохион байгуулах санал гаргажээ

Дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотойлгон эхлэх мөч өдөр өдрөөр ойртсоор. Хэний хүү түрүүлж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоогоо өргүүлэн, хаанахын харваач бусдаасаа мэргэн байх бол хэмээн хүн бүхэн өөр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлж суугаа нь мэдээж. Өнөө жилийн наадам өмнөхөөсөө ихээхэн онцлогтой. Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдсэн, сонгуулийн жилийн наадмыг үзэгчгүй зохион байгуулж, цэнхэр дэлгэцээр дамжуулахаар болсон нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Сонгуулийн дуулиан ид өрнөж, улс төрөөр “амьсгалж” буй өнөө цагт наадмын тухай ярих сөхөөтэй хүн цөөн байна. Гэхдээ сонгуулийн дараа хүн бүхэн наадмын тухай тэр тусмаа коронавирусийн халдвар тархах эрсдэлээс хэрхэн хамгаалж наадах тухай ярьж, сонирхох нь гарцаагүй.

Одоогоор Монгол Улсын бүх арга хэмжээ, тэмцээн уралдааныг түр хугацаанд цуцлан, хориглоод буй. Энэ хэрээр улсын наадам тэмдэглэх нь эргээд коронавирусийн халдварыг манай улс дотооддоо алдах эрсдэл дагуулж буй. Ковид-19 манай улсад тархахгүй гэх баталгаа үгүй. Цагаан сараа тэмдэглэлгүй өнжсөн монголчууд ямартай ч улсын наадмаа хийхээр болсон, албан ёсоор шийдсэн. Үүнийг эсэргүүцэж буй хүн цөөнгүй. Дэмжиж байгаа нь ч бас бий. Ерөнхийдөө иргэд талцан, санал зөрөлдөөд буй. Асар их эрсдэл дагуулж, түгшүүрийн дунд тэмдэглэх энэ жилийн наадмын бэлтгэл ажил одоогоор ямар шатанд яваа бол. Бид энэ удаа эл асуудлыг хөндлөө.

Одоогоор иргэдийн дунд хэд хэдэн таамаг, үнэн, худал мэдээлэл цөөнгүй тараад буй. Эхнийх нь “Бөхчүүдийг маск зүүлгэн, бээлийтэй барилдуулна” гэх асуудал. Энэ талаар хэд хэдэн мэдээллийн хэрэгсэл мэдээлж, бөхчүүдийг төдийгүй иргэдийг сандаргаад амжсан. Амны хаалттай бэлтгэл хийх нь битгий хэл гүйхэд ямар байдаг билээ. Ямартай ч энэ мэдээллийг албаныхан үгүйсгэв.

Энэ жилийн улсын наадмын бөхийн барилдааныг хэрхэн хийхээр төлөвлөж буй талаар Улсын наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

Г.БИЛГҮҮН: БӨХЧҮҮДИЙГ АМНЫ ХААЛТ, БЭЭЛИЙТЭЙ БАРИЛДУУЛНА ГЭДЭГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

-Баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр (уржигдар) хуралдсан гэж дуулсан. Ямар, ямар шийдвэр гаргав?

-Гаргасан шийдвэрүүдийг одоогоор хэлэх боломжгүй. Ерөнхийдөө өчигдрийн хурлаар улсын наадмыг зохион байгуулахаар эцэслэн шийдвэрлэлээ.

-Бөхийн салбар хороо бөхийн барилдааныг хэрхэн хийх журмын төслөө боловсруулсан уу?

-Хараахан боловсруулж дуусаагүй байна. Маргааш (өнөөдөр) гэхэд дуусчих байх. Манай хороо улсын наадмын бөхийн барилдааны зохион байгуулалтыг хариуцдаг. Энэ жил бөхийн барилдааныг хэрхэн хийхийг энэ журмаар шийднэ. Бид журмын төслөө боловсруулаад Баяр наадмыг зохион байгуулах хороонд өргөн барина. Тэгээд эцэслэн батлагдана.

-Энэ төсөлд бөхчүүд зайлшгүй мэдэх шаардлагатай ямар, ямар чухал зүйлийг тусгасан бэ?

-Одоогоор зөвхөн боловсруулж байгаа, албан ёсоор батлаагүй болохоор хэлэх боломжгүй. Яагаад гэвэл Баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар дэмжихгүй хасагдчихаж ч магадгүй. Эцэслэн баталсных нь дараа олон түмэнд, бөхчүүдэд дэлгэрэнгүй мэдээлнэ.

-Бөхчүүдийг масктай, бээлийтэй барилдуулахаар болсон гэх мэдээлэл гараад буй. Энэ үнэн үү?

-Харин тийм ээ, ийм ташаа мэдээлэл тархаад буйд гайхаж байна. Саяхан нэг телевизээр хүртэл ингэж мэдээлнэ лээ. Ийм зүйл огт яригдаагүй, тийм санал гаргаагүйг хариуцлагатайгаар мэдэгдье.

Ц.МАГАЛЖАВ: ТИЙМ БАЛАЙ ЮМ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ

Мөн энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодруулахад “Одоогоор энэ талаар ямар ч мэдээлэл өгөх боломж алга. Эцэслэн шийдээгүй учраас тэр. Үнэндээ би ч тодорхой мэдээлэлгүй сууж байна. Харин энд нэг юмыг тодотгоё. Бөхчүүдийг амны хаалт, бээлийтэй барилдуулна гэдэг худал. Тийм балай юм гэж юу байх вэ. Улсын баярын наадмыг зохион байгуулах хорооноос бөхийн барилдааныг хэрхэн хийх журмыг батлахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэв.

ӨНӨӨ ЖИЛ УЛСЫН НААДМЫГ ХӨДӨӨ ТАЛД ХИЙЖ МАГАДГҮЙ

Уншигч та бүхэнд нэгэн сонирхолтой мэдээ дуулгахад, өнөө жилийн улсын наадмыг Төв цэнгэлдэхэд бус хөдөө хээр зохион байгуулж магадгүй. Учир нь Улаанбаатараас тэр тусмаа Төв цэнгэлдэхээс өөр газар хийх санал гаргажээ. Энэ талаар хэд хэдэн эх сурвалжаас тодруулахад үгүйсгээгүй. Тэд “Ийм санал гарсан нь үнэн. Гэхдээ яг эцэслэн шийдээгүйг онцолъё. Одоохондоо ийм санал гаргасан төдий. Улсын наадмыг зохион байгуулах хороо эцэслэн шийднэ” гэв.

Өнөө жилийн улсын наадмыг хэдийгээр цэнхэр дэлгэцээр дамжуулан, үзэгчгүй зохион байгуулах ч наадамчин олны бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй. Адаглаад наадмын хуушуур амсах хүсэлтэй иргэдийн хөлд дарагдах магадлал өндөр. Энэ эрсдэлээс сэргийлэх, иргэдийн хөлөөс дайжуулахын тулд улсын наадмыг хөдөө талд хийх санал гаргасныг албаныхан онцлов.

ОЛОНХ АЙМГИЙН БӨХЧҮҮД НААДМЫН БЭЛТГЭЛДЭЭ ГАРААГҮЙ БАЙНА

Өдийд аймаг, аймгийн бөхчүүд гал болон, наадмын бэлтгэлдээ ид гардаг үе. Харин өнөө жил сонгууль, коронавирусийн халдвар гээд бас бус шалтгааны улмаас нэлээд аажуу гарах төлөвтэй. Аймгийн галууд, спорт хороодод наадмын бөхийн барилдааны талаар ямар нэгэн зөвлөмж, чиглэл очсон эсэх, бэлтгэлдээ хэзээ гарах талаар тодруулав.

Б.ГОНЧИГДАМБА: НАДАД ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛ АЛГА

Завхан аймгийн “Даян” дэвжээний бөх, улсын гарьд Б.Гончигдамба

Энэ жил улсын наадмаар бөхчүүдийг хэрхэн барилдуулах, бэлтгэлийг нь яаж хийлгэх талаар тодорхой мэдээлэл надад алга. Үнэндээ яах юм бол гээд гайхаж л сууна. Энэ талаар мэдээлэл авах хүсэлтэй бөх олон байгаа. Манай галын бөхчүүд наадмын бэлтгэлдээ гараагүй байна. Яг хэзээ гарах нь одоохондоо тодорхойгүй.

Д.БУМБАЯР: НААДМЫН БЭЛТГЭЛДЭЭ ЭНЭ САРЫН 15 ХАВЬЦАА ГАРНА

Увс аймгийн “Увс нуур” дэвжээний багш, улсын заан Д.Буянбаяр

Улсын наадмыг зохион байгуулах хорооноос ямар нэгэн зөвлөмж, чиглэл өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Хэрвээ өгсөн бол манай галын удирдлагуудад ирсэн байх. Энэ жил “Увс нуур” дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлээ Харзтайд хийнэ. Манай галынхан тэнд 1998 онд анх бэлтгэлээ базааж, тухайн жил улсын арслан Б.Ганбат улсын цолтны эгнээнд багтсан түүхтэй. Тэр жилээс хойш наадмын бэлтгэлээ Харзтайд хийж байгаа. Манай бөхчүүд бэлтгэлдээ энэ сарын 15-наас гарах болов уу. Ерөнхийдөө тэгж төлөвлөөд байгаа.

Ц.ШИЙРЭВ: ЭНЭ ЖИЛ БӨХЧҮҮДИЙНХЭЭ БЭЛТГЭЛИЙГ ТӨР ХУРАХАД ХИЙЛГЭНЭ

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Содномдорж, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү тэргүүтэй олон хүчтэнтэй “Сүлд” спорт хорооны бөхчүүд өнөө жил бэлтгэлээ Төр хурахад хийхээр төлөвлөжээ. Энэ талаар Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвээс тодруулахад “Манай хорооны бөхчүүд бэлтгэлдээ гараагүй байгаа. Энэ жил бэлтгэлээ Төр хурахад хийнэ. Коронавирусийн халдварын үед бөхчүүдийн бэлтгэлийг хэрхэн хийлгэх талаар ямар нэгэн чиглэл ирээгүй байгаа. Удахгүй тодорхой зөвлөмж өгөх байх” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БОДЛЫН ХУЛГАЙЧ
БОДЛЫН ХУЛГАЙЧ
2020-06-10 08:27

НЭГ ЖИЛ ӨНЖИХӨД ЮУ НЬ БУРУУ БАЙГАА ЮМ БЭ. АРД ТҮМНЭЭСЭЭ САНАЛ АВ. БААХАН МӨНГӨ ГАРАГАЖ ХУВААЖ АВАХ ГЭЖ БАЙНА.

зочин
зочин
2020-06-10 08:50

Энэ жил наадам хийхгүй бол том бөхчүүдэд орлого орохгүй хэцүүднэ дээ ха ха

Зочин
Зочин
2020-06-10 16:34

Маск бээлийтэй барилдуулана гэж пост оруулж хуцаад байгаа новш үхээрэй м�##�наас доор новшоо

Зочин
Зочин
2020-06-10 21:52

Наадам гэж хуурамч болсон төрийн луйварчид бохир мөнгөө бөхийн цолоор дамжуулан угаадаг

Dondog
Dondog
2020-06-11 10:07

Naadam hiihgvi bol vheh gd bgamu tertei tergvi arhind jiwsen ajilgvi hvn ni bagtahgvi bhad dahin dahin arhidalt zohion baiguulj yuga hiideg bol..zalhmaar olon bayra 1 jil unjij boldoggvi yumu naadasnara saijirdag bol delhiid hugjiluuru tvrv

Зочин
Зочин
2020-06-11 11:53

Naadam hiih gd bhin. Songuuliin surtalchilga gd buugnurul ene tere bur martsan haa saigui tsuglarsan humuus ga barij tewreldsen humuus bhin korona gd hamag yuma haagd seremjluuld bj naadam hj songuuliin surtalchilga gd bh yuma

Зочин
Зочин
2020-07-03 08:04

Энэ жилийн нахдмыг eрөнхийлөгч өөрийнхөө 21 зуун билүү нөгөа хөшөөтэй газраа хийлгэх гэж зүтгээд байгаа. Болхой борооноор гэж . Короновирусахр д�##�имдуулж мөнгө хиЙх гэж.....

Холбоотой мэдээ

Back to top button