ДЭЛХИЙ

БНАСАУ цэргийн ажиллагаагаа идэвхжүүлнэ

БНАСАУ-ын тал БНСУ-ын хилтэй ойролцоо байрлах бүх цэгт цэргийн ажиллагаагаа идэвхжүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Өмнөд Солонгосын зүгээс ирж болох ямар нэгэн халдлагаас урьдчилан хамгаалан Хойд Солонгосын эрх баригчид Кымгансан жуулчны баазад болон Кэсон хотод цэргийн тусгай салаа илгээж ойрын өдрүүдэд цэргийн сургуулилтаа эхлэх аж.

Хэд хоногийн өмнө Хойд Солонгосын эрх баригчид Өмнөдтэй харилцаагаа бүрэн тасалж буйгаа мэдэгдсэн. Харин өчигдөр Хойд Солонгосын эрх баригчид Кэсон хот дахь хоёр Солонгосын хооронд харилцаа холбоо тогтоох байрыг дэлбэлсэн юм.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: yna.co.kr

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button