НИЙГЭМ

Хулан 65 жилийн дараа тал хээрт эргэн иржээ

Монгол орны говийн зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг саадгүй болгох, хамгаалах чиглэлээр Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) өнгөрсөн жилүүдэд олон ажил хийсний үр дүн гарчээ. Тодруулбал, 1955 оноос хойш буюу 65 жилийн дараа өргөст торноос болж популяци нь хумигдсан ч хулан адуу анх удаа төмөр замын зүүн талд гарсан байна.

Тус нийгэмлэгийн Байгаль хамгааллын захирал Кирк Олсон “Бид хуланг тал хээрт эргэж ирж буйг баримтжуулсан нь дэлхий дахинд зарлан мэдэгдэх онцгой үйл явдал боллоо” хэмээн  дүгнэсэн байна. 1955 онд төмөр зам ашиглалтад орсноос хойш хулан адуу нь төмөр замын торон хашааг нэвтлэн Монгол орны зүүн талын бэлчээрт хүрч чадахгүй байсан юм. Өргөст тор саад болдог талаар 2000 он гартал эрдэмтэд маргалддаг байлаа. Харин олон жилийн судалгаагаар төмөр замын хоёр талын тор болон манай хилийн дагуух өргөст торууд цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнд маш том саад бэрхшээл болдог нь нотлогджээ. Нүүдлийн амьтдад тулгарч буй эмгэнэлт хувь тавилан хулан адууг бас тойрсонгүй.

Судалгаанаас харахад, 2013-2018 оны хооронд хулан, цагаан зээр зэрэг амьтанд GPS ашиглан хүзүүвч зүүж, нүүдэл шилжилт хөдөлгөөнд нь мониторинг хийжээ. Хулан адууны нүүдэл шилжилт хөдөлгөөн нь Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын хашаа хүрээд буцдаг нь тогтоогдсон байна. Мөн төмөр замын дагуу Замын-Үүд хүртэл явж судалгаа хийхэд торонд өлгөгдсөн асар олон зээрийн сэг тоологдсон байна.  Угаас байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалан цөөрсөөр байгаа амьтад ийнхүү нүүдэллэх замдаа үхэж байгаа нь харамсалтай.

ЭХ СУРВАЛЖ: mongolia.wcs.org

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-06-18 09:13

канадад байхаа. улс нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд зориулаад зам дээгүүр хөндлөн гарсан гүүрэн гарцыг хийсэн байсан. тийм л арга хэмжээ авах хэрэгтэй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button