Нийгмийн

Туул голын эрэг дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллана

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн үед иргэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймд Нийслэлийн Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хэлтэс хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн завьт болон голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Маршалын гүүрнээс Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо Хар усан тохой, Минж үржүүлгийн газар хүртэл хөдөлгөөнт, завьт эргүүл ажиллаж иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, усны ослоос аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байна.

Эх сурвалж: БЗД-ийн онцгой байдлын хэлтэс

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
МОНГОЛ ТӨР
МОНГОЛ ТӨР

ЯАХААРАА МОНГОЛ ТӨРИЙН ХҮНД ХҮЧИР АЛБАНД ИДЭР ЗАЛУУС ЗҮТГЭЭД ЯАХААРАА АРД ТҮМНИЙ ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЭХ ИХ ХУРАЛД ИДЭР ЗАЛУУС ХҮЧ ЗҮТГЭЖ БОЛОХГҮЙ БИЛЭЭ ИЙМД ХҮН НАМЫН ЗАЛУУСЫГ ИХ ХУРАЛД ОЛНООР НЬ ОРУУЛЬЯ ЭРДЭНЭ АМАРЖАРГАЛ ДЭЛГЭРМАА НЯМДОРЖ НАР

МОНГОЛ ТӨР
МОНГОЛ ТӨР

МОНГОЛ ТӨРД ДАХИН ДАХИН ЗҮТГЭХ ГЭЭД БАЙГАА БОЛ ОНЦГОЙД АЛБА ХАШНА УУ

Back to top button