УЛС ТӨР
Н.Номтойбаярын гэр бүл саналаа өглөө

Өнөөдөр /2020.06.24/ 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт болж байна. Монгол Улсын иргэн бүр саналаа өгөх учиртай.
Тэгвэл Хан-Уул дүүрэг, 29-р тойрогт бие даан нэр дэвшиж буй Н.Номтойбаярын гэр бүл дөнгөж сая хэсгийн байран дээр хүрэлцэн ирж, саналаа өглөө. Н.Номтойбаяр өөрөө шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож буй билээ.
Ийн аав, ээж хоёр нь түүний төлөөлөл болгож хүүхдүүдийг нь сонгуулийн санал авах байран дээр авч иржээ. Энэ талаар Н.Номтойбаярын дүү, Н.Цэлмүүн өөрийн нүүр хуудсанд:
“Иргэдийн маань сонголт мэргэн байх болтугай. Аав, ээж ахын гурван хүүхдийн хамт, өөрөө биечлэн саналаа өгч чадахгүй болохоор, гурван хүүхэд нь төлөөлөл болж байна” хэмээн бичжээ.


Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.