УЛС ТӨР

С.Ганбаатар: Мөнх тэнгэр ивээн, Ерөнхийлөгч болж Монголоо аварна гэдэгтээ итгэдэг

2020 оны УИХ-ын сонгуулиар шинээр сонгогдсон содон дүрүүдийн нэг С.Ганбаатар. Энэ удаагийн сонгуульд тэрбээр “Та бидний эвсэл”-ээс Орхон аймагт нэр дэвшээд сонгогдсон.

Парламентад эргэн ирсэн С.Ганбаатараас сэтгэгдлээс нь хуваалцахад “Бал сарыг удаан тэмдэглэж болохгүй. Төгрөгийн худалдан авах чадвар эрс унах бий гэсэн айдас байна. Коронагаас болоод түүхий эдийн борлуулалт асар тааруу байна. Ер нь Монголд ганц мөнгө олж байгаа нь “Оюу толгой” л байна шүү дээ. Жилд 2 тэрбум ам.доллар олж байгаа байгууллагыг яагаад Монголд ашигтай байлгах талаар дорвитой юм хийдэггүй юм бэ. Бүгдээрээ халаасанд орчихсон юм шиг зугтдаг. 49, 51 хувийн асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй. УИХ ажилдаа хурдан орох хэрэгтэй. Гол асуудлаа барьж ав. Энэ нь Оюу Толгой, Эрдэнэтийн баялгийг ард түмэнд хэрхэн олгох вэ гэдэг асуудал. Тулга тойрсон асуудалд хөөцөлдөөд дэмий.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Би Эрдэнэт хотоос сонгогдсон гишүүдтэй хамтарч ажиллана. Өнөөдөр би нөгөө хоёртой уулзаж гар барьж, хамтдаа зургаа авахуулсан. Биднийг нэгтгэж буй нэг эрх ашиг байгаа нь эрдэнэтчүүд. Ямар ч байсан хамтарч ажиллах саналаа түрүүлж тавьсан. Нэг нь инээсэн, нөгөө нь “Тэгье” гэсэн.

Миний хувьд орон сууц, шинээр ажлын байр бий болгох, банкны өндөр хүү буюу мөнгө хүүлэлтийг зогсох, төрийн хүнд суртлыг багасгах гэсэн дөрвөн чиглэлд голчлон ажиллана. Үүний тулд арга зам маш чухал. Мөрөөдлийн юм яриад нэмэргүй. Эрдэнэтчүүдийг мэдээлэлтэй, эрх мэдэлтэй, шийдвэр гаргах түвшинд оролцуулна. Тэгэх арга нь аймгийн гурван талт хэлэлцээр.

Эрдэнэтчүүд энэ их баялгийн эзэн гэдгээ мэдэх ёстой. “Эрдэнэт үйлдвэр”-ээс улсын төсөвт 94 тэрбум төгрөг өгдөг. Тэр хаашаа ордог вэ. Аймгийн гурван талт хэлэлцээр бол хууль. Энэ эрх мэдлийг Эрдэнэтийн бүх шатны хүнд хэрэгжүүлнэ. Би мөнх тэнгэр ивээж Ерөнхийлөгч болж Монголоо аварна гэдэгт итгэлтэй байдаг” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

14
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
12 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
сонгогч
сонгогч

та ерөнхийлөгчийн заяатай хүн бишээ. наанаа хэрүүлээ хийгээд чадвал зөв дуугараад ядвал чимээгүй сууж бай.

Зочин
Зочин

Hehe Ene odo uuriguu hen gej bodood bna

Гал
Гал

Тиймч сайн амьтан биш бас л нэг зальхай гошгоруулдаг нөхөр шүү их юм санаж байна санамсаргүй азаар гарсан шүү дээ

zochin
zochin

za chi l lav bish next president mgl

Зочин
Зочин

Горьдчихсон амьтан. Гишүүн болсон нь их юм.

ЗоЭ.Батүүлчин
ЗоЭ.Батүүлчин

За больж үзээрэй, миний дүү.Хэрүүлээ хийгээд дүр эсгээд,шудрага хүн болж жүжиглээд л аятайхан 4 жилээ өнгөрөө.Хэн ямар ч суудалд сууж болох хэдий ч босоо Ганбаагийн хувьд Төрийн тэргүүн болно гэдэг сэрүүднэ. “Мөнх тэнгэр” нүдтэй байх аа.

Зочин Монгол хүү
Зочин Монгол хүү

Ганбаагийн хэлсэн биелэгдэх өдөр ирнээ.хурай*3

Зочин
Зочин

Yamar myyhai hudlaa bichdeg yum be!!! Yerunkhiilugchiin songuulid orohguu gej bsan shdee!!

Зочин
Зочин

Mongolig henees yunaas avrah ym bol Buu ulym bolov uu

Зочин
Зочин

Ganbaaatar tand amjilt husiye. Ta chadna, Oyuu Tolgoin gereeg shinechil Mongold baga ch gesen ashigtai bolgohod ta jintei nemer oruulna gedegt itgej bna.

Зочин
Зочин

ганц орлогын эх үүсвэрийг зогсоох гээд унах байх даа….

Төр
Төр

Ерөнхийлөгч болох магадлал өндөр шүү эх орноо гэсэн зүрх зориг байдгийн шүү

Зочин
Зочин

Ta monx tengeriig iveegvie.monx tenger tanaas xol ilvv xvchtei.taniig tenger eveelde avch bno avaxgvich bj bno.ooriigo tengeriig zaxirdag gd bodchixson bololtoi. Xxa.

Зочин
Зочин

Ooriigo tengeriin amitan gd bodchoo yu da.bi tengeriig iveelde avna ch gex shig.Monx tenger tanaas xol ilvv xvchtei shvv. Damshig mini xurmastiig xilegnvvlv v da.

Back to top button