Нийгмийн

Дэлхийд хоёрт орох урт хөлтэй монгол бүсгүйн тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

Будын Рэнцэнхорлоо хэмээх монгол бүсгүй хөлийнхөө уртаар дэлхийд хоёрт орж буй талаар Их Британийн “Daily Mirror” онцолсон нь олон хүний тэр тусмаа монголчуудын сонирхлыг ихэд татав. 29 настай түүний тухай сонирхолтой 10 баримтыг уншигч та бүхэнд сонирхуулъя.

НЭГ: Б.Рэнцэнхорлоо Монголын хамгийн өндөр эмэгтэй. Тэрбээр 205.7 см өндөр.

ХОЁР: Түүний хөлийн урт нь 134.1 см. Энэ нь дэлхийд хоёрт орох үзүүлэлт. Б.Рэнцэнхорлоогоос урт хөлтэй ганцхан хүн байдаг нь АНУ-ын Техас мужид амьдардаг Мэси Каррин. 16 настай тэрбээр 1.34.6 см урт хөлтэй. Тэгэхээр Б.Рэнцэнхорлоогийн хөл америк бүсгүйнхээс хэдхэн миллиметрээр богино гэсэн үг.

ГУРАВ: Түүний аавын төрсөн дүү нь Гавьяат тамирчин Ц.Шаравжамц. Монголын хамгийн өндөр хоёр хүн хамтдаа зогсож байгаа нь энэ.

ДӨРӨВ: Б.Рэнцэнхорлоогийн гэр бүлийнхэн ч мөн өндөр. Түүний аав нь 208.2, ээж нь 185.4 см өндөр.

ТАВ: Тэрбээр нэгдүгээр ангидаа багштайгаа чацуу буюу 168 см өндөр байжээ. Улмаар тавдугаар ангид байхдаа 180 см, 17 нас хүрээд 205 см өндөр болжээ. Хүмүүс “Чи өндөр Гонгорын удам уу” гэж их асуудаг гэнэ. Бүр зарим найз нь “Чамтай сууж удмаа өндөр болгоно” гэж хошигнодог байсан гэдэг.

ЗУРГАА: СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн түүнд “Урлагийн хүмүүс маш их хөдөлмөрлөж байж олны танил болдог. Харин чиний байгаа байдал чинь л бусдын анхаарлыг татдаг, ховорхон хүн. Чи Монгол бахархал шүү” гэж хэлжээ.

ДОЛОО: Тэрбээр  усанд сэлэлт, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейболоор хичээллэдэг байсан. Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан, алдартай тамирчин болохыг мөрөөддөг байсан ч нурууны бэртлийн улмаас спортоо орхихоос өөр аргагүйд хүрчээ.

НАЙМ: Б.Рэнцэнхорлоо МУИС-ийн Солонгос судлалын ангийг 2011 онд төгссөн. Сөүл хотын Их сургуульд магистр хамгаалсан.

ЕС: Тэрбээр өдгөө АНУ-ын Чикаго хотод амьдардаг.

АРАВ: Монголын хамгийн өндөр бүсгүй 46 размерын гутал өмсдөг. Өөртөө таарах гутал, хувцас олох амаргүй даваа байдаг гэнэ. Хувцсаа ихэвчлэн онлайнаар авч, захиалж хийлгэдэг юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-08 13:43

Iim undur bj zuzaan ultai undur tufli umsuj yadag bnaa kk

Холбоотой мэдээ

Back to top button