Нийгмийн

НААДАМ: Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хязгаарахгүй

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өчигдөр Нийслэлийн ЗДТГ, харьяа газруудаас мэдээлэл хийсэн.

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Хурдан морины уралдааны үед Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Орж байгаа хөдөлгөөн нээлттэй” гэж хэлсэн. Энэ нь наадмаар хөдөө явахаар төлөвлөсөн иргэдэд нэлээд эргэлзээ төрүүлээд буй.

Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Улсын наадмын хурдан морины уралдааны үеэр зам хаахгүй. Хурдан морины уралдааны үеэр зөвхөн Хүй долоо худаг руу л нэвтрүүлэхгүй” гэв. Сонирхуулахад, өнөө жилийн наадмын үндэсний бөх, сурын харвааг “XIII зуун” жуулчны баазад, хурдан морины уралдааныг Хүй долоо хутагт зохион байгуулна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button