Нийгмийн

Улсын харцага О.Хангайд өсөх идэр чимэг нөхөж олгов

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар өнөөдөр Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олголоо.

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн Пүрэвийн Бүрэнтөгс, үзүүрлэсэн Намсрайжавын Батсуурь, их шөвөгт үлдэж Улсын заан цолоо баталсан Баатархүүгийн Пүрэвсайхан, шинээр Улсын заан цол хүртсэн Мягмарын Бадарч нарт бай шагнал гардуулж баяр хүргэсэн юм.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Намсрайжавын Батсуурьт Тод сонин, долоо даван Улсын заан цолоо баталсан Баатархүүгийн Пүрэвсайханд Саруул сайжрах, зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагвад Үнэн зоригт, тав даван Улсын начин цолоо баталсан Баярсайханы Орхонбаярт Өсөх идэр чимэг тус тус олгосон үнэмлэхийг гардуулж баяр хүргэлээ.

Мөн Зохион байгуулах хорооны шийдвэрээр 2019 оны Үндэсний их баяр наадамд тав давсанд тооцон Улсын харцага Оргихын Хангайд Өсөх идэр чимэг олгосон үнэмлэхийг гардуулан чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай өнгөрсөн жил улсын наадамд барилдахдаа улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон. Д.Цэрэнтогтохоос допинг илэрсэн тул О.Хангайг давсанд тооцон, ийнхүү чимгийг нь нөхөж олголоо.

Ирэх жил Ардын хувьсгалын 100 жил, тэгш ой тохиож байгаа. Ойг угтан бэлтгэл ажил хангах хүрээнд Шадар сайд Я.Содбаатар баяр наадам зохион байгуулах хороо болон үндэсний бөхийн салбар хороонд тодорхой үүрэг чиглэл өглөө.

Тодруулбал баяр наадмын тухай хуулийг шинэчлэх чиглэл өгсөн юм. Ингэхдээ 1024 бөх барилдсан тохиолдолд ес давсан бөх Улсын арслан цолтой хэвээр үлдэх үү, аварга цол хүртэх үү зэрэг нарийн асуудлыг тодорхой тусгаж өгөхийг чиглэл болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-17 12:24

2 davaad l chimeg avdag bolj dee

Sun
Sun
2020-07-17 13:23
Reply to  Зочин

Naad niitlelee yadaj guitsed unshildaa tenegee hend gaihuulaad bgaan chi

Зочин
Зочин
2020-07-17 14:05

Хангайгаас бусад нь яахын

Зочин
Зочин
2020-07-20 02:18
Reply to  Зочин

Tserentogtoh 6 deer unasan

zochinzochin
zochinzochin
2020-07-17 16:24

zov zov

Zuv hun
Zuv hun
2020-07-17 16:27

Buhchuuded bayar hurgeyee. Shada saidad ajliin amjilt husie

Зочин
Зочин
2020-07-17 16:27

Hangai amjilt2 80jillin huleelttei turuug hovdoos avaarai.

Баяраа
Баяраа
2020-07-17 16:34

Бөхчүүддээ баяр хүргэе. Шадар сайдад ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button