Нийгмийн

Баянбүрдийн тойргоос Өлзий төвийн уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэлийг хаана

Чингэлтэй дүүрэг, Их тойруу буюу Баянбүрдийн тойргоос Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийнэ.

Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг иргэдэд хэрхэн ойлгомжтойгоор зохион байгуулах талаар Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох инженер, мэргэжилтнүүд ярилцаж байна.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэл цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийж буй.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button