Нийгмийн

Г.Загдаагийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэг нотлогдохгүй хэвээр ПРОКУРОРТ гацжээ

Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр иргэн Д.Халиунаа хэвлэлийн хурал зарлаж, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн хэмээх мэдээллийг хийж, олон нийтийг цочроосон. Тухайн мэдээлэл цацагдсаны дараа хэвлэл мэдээлэл болон олон нийтийн мэдээллийг хэрэгслүүд талцаж, хууль хяналтын байгууллагынхан иргэн Д.Халиунаагийн охин болон н.Сандагдоржийн гурван хүүхдийг төрийн асрамжид авсан билээ.

-ШҮҮХ Г. ЗАГДААГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ГЭХ ХЭРГИЙГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ-

Харин хүчирхийлэгч нэр зүүсэн Г.Загдаа өнгөрөгч тавдугаар сарын 11-нд шууд лайвынхаа дундуур албадан баривчлагдаж, цагдан хорих 461-р хаалттай хорих ангид саатуулагдсан. Тэрбээр нийт 95 хоног саатуулагдсаны дараа буюу долдугаар сарын 16-ны өдөр суллагдсан.

Гэвч өдгөө түүний үйлдсэн гэх хүчин болон танхайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, прокурор руу шилжиж шалгагдаж байна гэх нэрийн дор багагүй хугацааг үдлээ. Уг асуудлаар түүний эхнэр Г.Амараа манай сайтад дараах тодруулгыг өгөв.

“Нөхөр маань гурван сар гаруй хугацаанд хоригдсон. Сүүлд зургаадугаар сарын 29-нд хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал нь болсон. Шүүхээс “Маш олон зүйл нотлогдохгүй байна. Энэ хэргүүдээ нотол. Г.Загдаа хүчингийн хэргээр хоригдсон ч хүчиндүүлсэн гээд байгаа хоёр нийгмийн ажилтан болон бусад зүйлс баримтаар нотлогдохгүй байна” гэдэг шаардлагыг тавьсны дагуу өдгөө хэрэг прокурорт буцсан. Одоогийн байдлаар ямар ч цагдаа, прокуророос биднийг дуудаж мэдүүлэг аваагүй байна.

Ямар ч байсан хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг хүлээж байна. Бидний зүгээс хэвлэлийн хурал зохион байгуулсан Х.Оюунцэцэг, н.Хандсүрэн гэх хоёр эмэгтэйг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн ч, хэргийн процесс үргэлжилж байгаа учир хүлээж аваагүй. Мөн шалгалтаар Д.Халиунаас тэмбүү илэрсэн. Хэрэв нөхөр маань түүнийг хүчирхийлсэн бол мөн л тэмбүүгийн халдвар авах байсан. Гэвч шинжилгээгээр эрүүл гарсан. Мөн тэр утасны бичлэгийг шалгахад юу ч гараагүй. Бас бус олон зүйл дээр санал нийлэхгүй байгаа” гэсэн юм.

Г.ЗАГДААД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ШАЛГАЖ БАЙНА

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-нд Г.Загдаа анх баривчлагдахад ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат хэвлэлд:

“Иргэн Г.Загдаад холбогдох зөрчлийн шинжтэй таван хэргийг шалгасан. Үүнд хууль сахиулагчийг эсэргүүцсэн, бусдын биед гэмтэл учруулсан, хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчлүүд багтаж буй. Дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Х нь Г.Загдаад удаа дараа хүчирхийлүүлсэн гэх гомдол ирсэн. Үүний дагуу хэрэг бүртгэл нээж, хуулийн дагуу хойшлуулшгүйгээр баривчилсан. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй. Бидэнд ил байгаа мэдээллээр, Г.Загдаа иргэн Х-г хүчирхийлсэн нь тогтоогдоно. Нотлох баримт байхгүй биш байгаа” гэх тодруулгыг өгч байв.

Тэгвэл дээрх нотлох баримтууд өнөөдөр хууль шүүхийн өмнө хүчин мөхөстөж, нотлогдоогүй гэх шалтгаанаар прокурорт буцав. Харин саяхныг болтол хүчирхийлэл үйлдэж, хүн зодсон "хүн биш, араатнаас дор адгийн амьтан” хэмээгдэж байсан Г.Загдаа суллагдаж, лайваа хийсээр буй.

-ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ГЭХ Г.ЗАГДААГ ЮУНД СУЛЛАВ-

Түүнд холбогдох хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн прокурорын газарт шалгагдаж буй гэх бөгөөд хэргийн шалгалтын процесс хэрхэн үргэлжилж буй тухай Нийслэлийн прокурорын газраас тодруулахад:

"Г. Загдаад холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж буй” гэдгээс өөр мэдээлэл олж чадсангүй.

Хэрэв тэрбээр үнэхээр хүчирхийлэл үйлдсэн юм бол юунд суллагдав? Түүнчлэн хүчирхийлэл үйлдсэнийг нотлох хөдөлшгүй баримтууд хаана байна? Харин эсрэгээрээ хууль, шүүхийнхэн гэмгүй нэгнийг гэмтэн болгож, дайны илд, дайсны бамбай болгосон бол үүнийхээ хариуцлагыг хүлээж, түүний нэр төрийг сэргээх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, Монголын хууль хэзээ үнэн ялтныг цээрлүүлж, зохих шийтгэлийг хүлээлгэх вэ? Ажлаа сошиалаар бус хууль дүрмээр нь шийддэг болохыг энэ мэт олон хэргүүд сануулсаар...


ӨМНӨХ КОНТЕНТ:

Гэрэл зургийг: С.Боргил

"Г.Амараа: Хань минь Д.Халиунааг хүчиндээгүй нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон” контентыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-25 09:31

Энэ бол шүүх, хууль хян�##�тын байгууллага дуртай хүнээ хорьж чадна шүү гэсэн анхааруулга!!!

Zochin
Zochin
2020-08-25 12:37
Reply to  Зочин

Aaaaaaaa yamar baliar zawaan y####n hvvhen be ucheech mgl ard tvmnees icheech

zochin
zochin
2020-08-25 10:35

Unen mon l oldox bailgui Gexdee Zagdaa toriin toloologchiin omnoos darvalzdag zangaa bolix xeregtei Xen ch gesen amtai xen ch gesen ug xeldeg xen ch gesen devj chadna gedgiig sana

Зочин
Зочин
2020-08-25 11:22

Сэтгэхүйн доголдолтой, хөдөлмөрт дургүй, биеийн амраар мөнгө олох сонирхолтой хэсэг бусаг нөхдийн гүтгэлэгээр Загдааг хэлмэгдүүлсэн болов уу гэж бодном, цагдаа прокурорын нөхдүүд ч гэсэн гүтгэлэг гэдгийг нь мэдсээр байж хэрэг тулгасан бх аа

Зочин
Зочин
2020-08-25 11:29

Загдаа гүтгүүлсэн байх өө, хүчиндүүлэгч нь тэмбүүтэй хүчиндэгч нь эрүүл байх ёсгүй, тэмбүү чинь амархан х�##�ддаг өвчин, нэг л хавьтсан бол х�##�дана. Тэгээд ч гондоом хэрэглэсэн гэж үзэхэд цус гарах ёсгүй, гондоомд тусгай гулсуулдаг тос бий.

Сэрэглэн
Сэрэглэн
2020-08-25 14:39

Дураараа Загдаа бэ яасан.

Zochin
Zochin
2020-08-25 17:19

Ene hyn ugne zuv yum hiij niigem zuv handlaga ugch baisan Ataarhaad harluulah gej Iim gujirdlege hiisen baih OO Mundaga ajil saga uhaalaga ajil hiideg hyn

Зочин
Зочин
2020-08-25 19:29

Нотлогдохгүй байгаа юм бол наадахаа суллаж цагаатгаад уучл�##� гуйж хохирлыг нь барагдуулаж нийтэд мэдэгдээч.

Зочин
Зочин
2020-08-25 22:13

Энэ яачихсан цаг үе вэ? Хүнийг заав�##� хэрэгтэн болгох гэж прокурор цагдаа нь ингэж улайран зүтгэлдэг нь хэн нэгний захиас уу? Хэрэг хийсэн нь нотлогдоогүй юм бол наад Загдаагаас уучл�##� гуйгаад гүтгэсэн этгээдүүдэд хариуцлага тооц.

Бат & Бат
Бат & Бат
2020-08-25 23:45

Чинбат гэдэг хурандаагаас асууя ??? Та яахаараа шүүх шийдвэр гаргаагүй байхад иргэнийг гэмт хэрэгтэн заав�##� ёстой гэсэн ойлголт нийгэмд тараадаг юм ???

sara
sara
2020-08-26 05:57

notlogdoogui gedeg n hereg uildeegui gesen ug.mongol hund tusalj bolohgui bolson tsag.gai boldog ene metchilen.matrariin nulimas gargaad ichiheesee ongorson iim muuhai huuhnuud mgloor duuren.evii hoorhii min gj bolohgui.muu zayatai iim yumn

anduuraad bna
anduuraad bna
2020-08-26 09:34

huchinduulsen ohin hudlaa yriagui l bailgui dee buzar emgen obgnoo omoorood baih uym uheech 2 buzaraa

Зочин
Зочин
2020-09-27 02:28

Ёстой муухай зэвүүн хүмүүс. Ажлаа хийж бхйгаа хүмүүсийг байж суухын аргагүй болтол нь доромжилж бухимдуулна. Наад эхнэр нь нөхрөө шургаад бүр зэвүүн авгай. Яаж ч харсан тэрмуу хэдэн ядарсан хүмүүсийг доромжилж дээрэлхэдэг нь ойлгомжтой бөөн шун�##�. Тэр олон цагдаа төрийн хүмүүсийг дарамт�##�ж дийлдэдгүй хүмүүс. Ядарсан хэдэн хүмүүсийг хүчиндэх боолчлох дээрэмдэх дарамтлах бол энүүхэнд байхааТэнэгтээ лайв хийж өөрсдийгөө барьж өгсөн. Нөхөртөө зодуулаад л хэдэн хүүхэд нь орилж бахирсан тэр 2 хүү нь бол их зүдэрсэн гэж нэг хүний комент дээр бичсэн байсан хэдэн м�##� хариулж байгаа аятай ор гар дуул тэг ингэ гээд л орж сав суулгыг нь ухаж үзээд л хүмүүс унтаж амарч байхад нь шууд орно. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хүүхэд тэй газар хольж хутгана өөрсдөө 1 ч төгрөг гаргахгүй хандив асрамж х�##�амж тэтгэврээс нь хагас дутуу тэжээнэ өөрийгөө шүүмжлүүлэхгүй хүмүүсийг элдвээр хэлнэ охидууд нь улаан г�##�зуу тэнд байгаа хүмүүсийг ажил хийлгэхгүй. Хүүхэд гаргуулаад л байлгаад байдаг тэд нарт ирээдүй байхгүй. Гарч байгаа хүмүүстээ өмч хөрөнгө өгөхгүй хоосон гаргана хогийн новшнууд хэрэг ялаа үүрвэл таарна хүн муутай хүмүүс. Хүү нь цагдаа гэсэн яаж ажлаа хийдэг бол. Үр хүүхдээ ч зовоосон бадарчин явсан газар б�##�агтай батгана суусан газар өттэй гэгчээр хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button