УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн халаасан дахь АРДЧИЛСАН НАМ

Үндсэн хуулиар төрийн тэргүүн улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох, нэг намын үйл хэргийг дэмжих хориотой. Эцэг хүний зангарагаар ерөнхийдөө алсуур тайван байж, үйл хэргээ сууриар нь хөдөлгөх учиртай билээ. Харин ерөнхийлөгч Х.Баттулга бол энэ агуулгыг бүр эсрэгээр нь мушгиж, АН-ыг халаасандаа хийчихээд байна.

НЭГ: С.ЭРДЭНИЙГ Ц.ТУВААНААР СОЛЬЖ, НАМЫН УДИРДЛАГЫГ ГАРТАА АВЛАА

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нэгэн үес Ерөнхийлөгч Х.Баттулгатай сайд, дэд сайдын үүргээр хамтран ажилласан түүхтэй. Тодруулбал, Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байх үед Ц.Туваан дэд сайпаар томилогдож байв. АН доторх тоглолтуудад МоАХ байр сууринаас оролцож ирсэн Ц.Туваан 2017 оны Ерөнхийлөгчид нэр дэвших дотоод сунгаанд Х.Баттулгад хүчин зүтгэснийг намынхан нь андахгүй.

Тэр ч утгаараа С.Эрдэнэ шууд Ерөнхийлөгчийн халаасанд орчихгүйн тулд Ц.Тувааныг бэлгэдлийн генсек байлгаж, хажуудаа Хэрэг эрхлэх газар байгуулсан түүхтэй. Ерөнхийдөө Ц.Туваан ч өөрийгөө мэдэрч, генсек байх хугацаандаа Төв аймгийг услах ажилд гол анхаарлаа хандуулсан. АН дотор 2019 оны сүүлээр Ц.Тувааныг шахах асуудал хөндөгдсөн хэдий ч бүр сонгууль тулгаж, түүнийг генсекийн суудлаас явуулсан саяхны түүх байна.

Гэхдээ энд С.Эрдэнэ алдаа хийж, түүнийг гомдоохгүйн тулд намынхаа дэд даргын суудлыг тавиад өгчихсөн нь тамгаа гардуулах гол үндэслэл болжээ. Учир нь, АН-ын дүрмэнд намын дарга ажлаа өгөхдөө дэд даргадаа тамгаа түр гардуулах зохицуулалттай. Тиймээс ч Ерөнхийлөгч Р.Амаржаргал, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, Э.Бат-Үүл нарын дэд дарга нарыг алгасч, өөрийн хүн Ц.Туваанд намын  тамгыг хүчээр өгүүлсэн.

Тэр орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулиа ч Ц.Туваанаар удирдуулах хүсэлтэй байгаа гэх. Харин нөгөө талд, хоёр удаагийн УИХ-ын сонгуульд тархиа гүйлгэж, 65 гишүүн парламентад  гаргаж ирсэн МАН-ын генсек Д.Амарбаясгалан баярлаад сууж буй нь тодорхой. Түүний тархийг өнөөгийн “болхидуу” төрхтэй Ц.Туваантай дүйцүүлэшгүй билээ.

ХОЁР:  АН-ЫН ХЭГ-ЫН ДАРГААР ЗӨВЛӨХӨӨ ТОМИЛЖ, ГЕНСЕКИЙН АЖЛЫГ ХИЙЛГЭВ

“АН дүрмээ өөрчлөөд, гял цал болчихлоо” гэлцээд л байсан. Гэвч ялагдсан баг шууд 30 хоногийн дотор ажлаа өгдөг, намаа эзэнгүй болгож орхих хачин дүрэм баталчихсан нь энэ сонгуулийн дараа мэдэгдэв. Яг энэ дүрмийн дагуу эдүгээ Ц.Баатархүү АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэх эрхгүй болжээ.

Нэгэнт дүрэм ийм учир, сийрэг тархитай Ерөнхийлөгч маань энэ орон зай дээр бузгай ажиллаж, С.Эрдэнийн бий болгосон Хэрэг эрхлэх газарт генсекийн үүргийг өгчихөв. Тодруулбал, АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар өөрийн зөвлөх асан П.Нүрзэдийг томилуулсан. Эдүгээ П.Нүрзэдийн АН доторх байр суурь генсекийн хэмжээнд очиж, хамаг л нарийн ширийн ажил дээр нь Ерөнхийлөгчөөс добра авч, гүйх болов.

АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад Баянхонгорт нэр дэвшиж,ориг саналыг маш сайн цуглуулж чадсан нэгэн. Ерөнхийлөгч түүнийг ирээдүйд парламентад тухлуулж, гарын олон ажлаа нугалуулах хүсэлтэй. П.Нүрзэд эдүгээ АН-ын ХЭГ-ын даргын хувиар орон нутгийн АН-ын үүрийн дарга нарыг Ерөнхийлөгчийн зүг рүү эргүүлэх гол ажлыг зангидаж байна. Гэвч тэр генсекийн хэмжээнд төлөвштлөө хаа байсан. Өөрөө л тийн санаж байж болох.

ГУРАВ: ХОТЫН ХӨЛӨӨ САЙЖРУУЛАХЫН ТУЛД БҮТЭХГҮЙ ТҮҮХТЭЙ Д.ПҮРЭВДАВААТАЙ ГАР БАРИВ

Өнгөц харахад, саяхныг хүртэл Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгчийн зөвлөхийн статустай явсан. Энэ утгаараа Д.Пүрэвдавааг Нийслэлийн АН-ын даргаар томилогдоход олон нийт төдийлөн гайхаагүй. Гэхдээ яг үнэндээ Д.Пүрэвдаваагийн Ерөнхийлөгчийн бэлэг тэмдэг төдий зөвлөх байсан. “Уулзахаар өрөө  рүү нь ч нэвтэрч чаддаггүй” гэх явган яриа АН-ынхан дунд хөвөрдөг.

Хөшигний ард яригддагаар бол,  Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгчийн сонгуулиар БЗД-ийн саналыг АН зүг рүү эргүүлэх ажлыг зөвлөхийн албан тушаалаар наймаалцсан гэх. Тиймээс ч бэлгэ тэмдэг төдий зөвлөх байсан гэх элэглэл явдаг. Түүний улс төрийн түүх,  хувь хүний ажиллах багтаамж сэлтийг үнэндээ Нийслэлийн АН-ын асан Д.Баттулгатай харьцуулахад асар хэцүү, үнэлэмж нэн сул хүн.

Д.Пүрэвдаваа Ч.Сайханбилэгийн сонгуулийн менежерийг хийж л улстөрд гарч ирэх замаа зассан нэгэн. Ялагч хаана байна, тэнд наалдаж явдаг түүхтэй эл эрхэм нэгэнтээ АН-аас хөөгдсөн удаа ч бий. Тэр  яагаад Ерөнхийлөгч Х.Баттулгад хэрэгтэй болов гэдэг асуултын хариу маш энгийн. Улсын тэргүүн маань хотод намын хөл, суурь аппарат маш муу.

Тиймээс Д.Пүрэвдаваагийн муу аргыг хэрэглэж, хотын сууриа өргөжүүлэх санаа л  агуулсан гэсэн үг. Нөгөө талаас Баянзүрх дүүрэг бол хотынхны тэн хагас шахам нь аж төрдөг эргүүлэх боломжтой масс бүхий бүс. Ийм байдлаар Ерөнхийлөгчтэй дөрөө харшуулж, юу ч хийхэд бэлэн дүрээр Д.Пүрэвдаваа сонгогджээ.  


ТӨГСГӨЛИЙН ОРОНД: Ерөнхийлөгч ингэж орон нутгийн сонгуулийн өмнө АН-ыг халаасандаа хийн, арай дөнгүүр зарчим ярьдаг хэдийг нь шоронд явуулж амжлаа. Гол зорилго нь юу байж болох вэ. АН-ыг орон нутгийн сонгуульд ялуулахын тулд тэр ингэж улайрах уу. Эсвэл АН-ыг орон нутгийн сонгуульд ялагдуулж, улбагар багийг бүтэн жил тойглоод, өөрөө зургаан жил хаан суух замналаа бэлдэх үү. Энэ хоёр сонголтын алийг нь Төрийн тэргүүний хувиар чухалчлан үзэж, нам руугаа гүн оров гэдэг асуултыг уншигч танд үлдээе.

Яг үнэндээ АН саях сонгуулийн дараа ХҮН, МАХН-тай зэрэгцэх хэмжээний бүтцийн жижигхэн нам болж, лидергүй, тактикгүй, дэмжигчдийнхээ урмыг хугалсан бөөн хүмүүсийн нэгдэл болтлоо буурсан гэдгээ л харуулсан. Эдүгээ улам бүр дотоод ардчилалгүй болж, шууд байдлаар төрийн тэргүүнийхээ халаасанд орж буй нь харамсалтай. Ардчилсан үзлийг амь шигээ хайрладаг намын үүрийн жинхэнэ партизануудын итгэл үнэмшил л дэндүү хайран.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АН ын үзмэрч
АН ын үзмэрч
2020-09-02 08:37

АН маань дампуурсаан. Одоо тэдэн дотор Я намын гишүүд их болсон. Орон нутгийн сонгуульд ч ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдана. Гэхдээ МАН г�##�зуурч байгаад 24 онд тархиа хага савуулна. Татвар нэмэгдэж тарчиг амьдр�##�тай иргэд олширно. Хулгай дээрэм ихсэж гуйланчл�##� ядуур�##� газар авна. Үйлдвэрлэл хөгжихгүй тендер, цемент хоер өснө. Хэдэн бор төгрөг үнэ цэнэгүй болж хил даван хийснэ.
Тэгж гэмээнэ ард нийт ухаарлын замд орно.
Бусад улс төрийн хүчнүүд МАН ын эсрэг нэгдэж хүчирхэгжинэ. Монголд энэ цагийн шинэ лидер тэр үед төрөх нигуур буй.

Зочин
Зочин
2020-10-12 11:33

Энэ үе чинь иртэл бас л хугацаа байна шүү тэр хүртэл Монголоороо үлдэх болов уу даа. Хөөрхий Монголчууд Жонхуу Хүүк 2тоо тархидуулаастай яваа цаг түүх болон үлдэх мөч удахгүй ирнэ гэж найднам

Мэеэ
Мэеэ
2020-09-02 13:12

Даацтай бичжээ ха ха. жонхуугаас айцгаагаад намынхан одоо дуугарч чадахгүй. Эрдэнийн хүмүүс урвасаар одоо дууссан. Юун ардчил�##�. үнэт зүйлгүй тэнэг нам

зочин
зочин
2020-09-02 08:46

АН гохин ээ

Уншигч
Уншигч
2020-09-02 08:50

яг гурван бүтцийг нь базсан нь үнэн сайн хүмүүс тавьж байь�##� бас учиртай.ПҮрэвдаваа гэж нэг зэрлэг юмаар Ниыслэлээ удирдуулна гэхээр л

Зочин
Зочин
2020-09-02 10:30

сонгуулиар АН даанч арчаагүй байсан. Ерөнхийлөгч өөд нь татажавах нжрээр сонгуульдаа бэлдэхээс өөр аргагүй болтол тамтагийг нь цайлгаж дээ

иргэн
иргэн
2020-09-02 10:48

Туваанаар дарга тавьсан гэхээр АН яаж доошоо орсон нь байгаа юм,и

АН бус хүн
АН бус хүн
2020-09-02 13:06

орон нутгийн сонгуулиар АН ялаад ч хэрэггүй. Тэртэй тэргүй дээр нь МАН суучихсан учир ойлголуохгүй үзэлцсээр сум аымгууд бүр хямарна. ҮҮний оронд Ерөнхиылөгчийн сонгуульдаа бэлдий гээд женкогийн санаа зөв байх

Ami
Ami
2020-09-02 13:09

Ymar humuus demjij bsnaa an-iin garuud harj bgaa bailgui dee. Ali soloitoi humuus ni l odoo udirdlagiig gartaa awlaa. Nurzed yu hiij chadah yum. Tuwaan gishiin blaa ch humuust toogdohgui purewdawaa bur buthgui, huuhen l zodoj chadah bh

Унгигч
Унгигч
2020-09-02 13:17

Нар үзэхээ байсан намаар еөөк самр�##�гүй яахав.

ан
ан
2020-09-02 13:24

жонхуугийн нөхөрлөж итгэл хүлээгэсэн хүмүүс өөртэй нь яааг ижил. Хуучин зөвлөхүүд нь бүгд сумтай байсан. Оронд нь Л.Болдыг ч авч байх шиг. ан одоо сэхэж босч ир4хгүй бол МАНгар гэдэг ганц намтай боллоо. энэ ардчилсан намын удирдлагуудын буррр

Partizan
Partizan
2020-09-03 23:32

Tuvaan shig hun AN-n darga hiij bga n ene tsagiin Ardchilaliinhnii emegnel. Miegiin budaanii huuhdeer namaa udirduulj bga AN-iinhan hohi ni ee

Холбоотой мэдээ

Back to top button