НИЙГЭМ

“Хүүхэд харах үйлчилгээнд төсөвлөсөн хоёр тэрбумаар 3000 хүүхэд он дуустал хамрагдана”

Хүүхэд харах үйлчилгээ бодит байдал дээр хэрхэн хэрэгждэг талаар тус  төвүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Засгийн газар, Улсын Онцгой комисс хүүхэд харах үйлчилгээнд 2020-2021 онд 2-3 насны хүүхдүүдийг хамруулахаар болсон. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв үйл ажиллагаагаа маргаашаас эхлүүлэх гэж байна. Үүнээс хөдөө орон нутагт болон хилийн заставд 45 хүүхэд харах үйлчилгээ үйл ажиллагаагаа явуулах гэж байна.

Хүүхэд харах үйлчилгээнд төлөвлөсөн хоёр тэрбум төгрөг нь 3,000 хүүхдийг он дуустал хамруулах хэмжээний мөнгө юм. Гэвч энэ жил хоёр настай 74 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэртээ үлдээд байгаа юм. Гэвч тэднээс ердөө 3,000 нь он дуустал хүүхэд харах үйлчилгээнд хамрагдана. Хүүхэд харах үйлчилгээнд 200 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдаж байгаа. Ирэх оны төсөвт тус үйлчилгээнд  одоо байгаа хэмжээгээр орж ирэх байх.

Хоёр тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төлөвлөснийг буруутгаж, цэцэрлэг барихыг дэмжих хүн их байна. Гэхдээ хоёр тэрбум бол 100 ортой нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө гэлээ.

Түүнчлэн нэг хүүхэд харагч таван хүүхэд харна. Нэг хүүхдэд ноогдох талбайн хэмжээ 2,5 метр квадрат ба манай төвүүд хамгийн багадаа 45 метр квадратаас доошгүй талбайтай газар үйл ажиллагаа явуулж байгаа. Цагийн хуваарийн хувьд 8-18 цагийн хооронд буюу ажил цуглах болон тарах цагт тааруулан үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөөд байна.  

Орцны В1 давхарт хүүхэд харах үйлчилгээ үйл ажиллагаа явуулж байгаа гэх яриа явж буй. Одоогоор манай холбоонд В1 давхарт үйл ажиллагаа явуулж буй газар байхгүй. Бидний нийтлэг журамдаа сургалтын байгууллага хоёроос дээш давхарт үйл ажиллагаа явуулах ёсгүй хэмээн заасан, бид энэ журмаа ч дагаж буй хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button