НИЙГЭМ

Налайхын авто замыг хэсэгчлэн хаана

Налайхын авто замыг түр хаах талаар болон нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра,

Сонсголон болон Яармагийн гүүрний ажлыг хугацаанаас өмнө гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Тэгвэл одоо Олимпын гүүрний баруун уулзвар, Налайхын 20,9 км зам, Баянзүрх дүүргийн Туул голын гүүрний бүтээн байгуулалтууд эхэлж байна.   Дэлхийд цар тахлын өвчин дэгдсэнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэгч компаниудын ажил зогссон. Тэгвэл тухайн компанийн ажилчид ирж, тусгаарлалтын горим дуусаж эхнээсээ ажилдаа орж байгаа.  

Налайхын 20.9 км авто замын ажлыг эхлүүлж байгаатай холбоотойгоор Улиастайн уулзвараас 1.7 км авто замыг хэсэгчлэн хаахаар болсон. Цаашид налайхын замыг хэсэгчлэн хааж автозамын ажлыг гүйцэтгэнэ.  

Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил Олимпын гудамж буюу гүүрийнхээ зүүн болон баруун талд замын ажил хийгдэнэ. Мөн үлдсэн хоёр рамп, явган хүний гүүрэн гарц хийгдэх ёстой.  Баянзүрхийн гүүрийн үндсэн бүтээн байгуулалт дууссан. Тохижилт, тоноглолын ажлыг энэ жилдээ багтаан дуусгана.

Технологийн горимыг алдахгүйн тулд хасах температур буюу хүйтэртэл хийж болох бүх бүтээн байгуулалтын ажлыг хийнэ” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button