Нийгмийн

ӨНӨӨДӨР: Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр

Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр буюу Монреалийн протокол хүчин төгөлдөр болсны 35 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө турш олон сайн зүйлийг бүтээсэн боловч тэдгээрээс бас нэлээд сөрөг үр дагавар бий болжээ. Түүний нэг нь агаар мандлын озоны давхаргын хомсдол юм. Энгийнээр Озоны давхарга бол нарнаас ирж буй хэт ягаан туяаг өөртөө шингээж, шүүж авдаг бидний амьдралыг хамгаалдаг давхарга юм.

1970-аад оны сүүлчээр ажиллаж байсан эрдэмтэд хүн төрөлхтөн энэхүү хамгаалалтын бамбайд нүх үүсгэж байгааг олж мэдээд тэд түгшүүрийн дохиог өгч байв. Энэ нүх нь хөргөгч, агааржуулагч гэх мэт аэрозоль, хөргөлтөд ашигладаг озоны давхаргыг задалдаг хий (ODS) -ээс үүдэлтэй байсан тул арьсны хорт хавдар, катаракт өвчний тохиолдол нэмэгдэж, ургамал, таримал, экосистемд гэмтэл учруулдаг.

Тиймээс хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 1972 онд олон улсын хуралдаанаас санаачлан байгуулсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ивээл дор дэлхийн улс орнуудын энэ талаар мэдлэг чадвар бүхий эрдэмтэн мэргэд, олон улсын харилцааны мэргэжилтнүүд 1985 он хүртэл хэд хэдэн удаа чуулж, тулгараад байгаа аюултай үзэгдэл асуудлаар санаа бодлоо солилцож, гарах арга замыг дипломат бодлогын хүрээнд олж тогтоосон нь аюулыг сөрөн зогсох эхлэл болжээ.

Ийнхүү озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц буюу Монреалийн протоколыг 1985 онд Австри улсын нийслэл Вена хотноо баталсан байна.

Монреалийн протоколын дагуу засгийн газрууд, эрдэмтэд, аж үйлдвэрүүд хамтран озон задалдаг бодисын 99 хувь багасгахын төлөө хамтран ажилласаар байна. Энэ протоколын ачаар озоны давхарга нөхөгдөж, энэ зууны дунд үе гэхэд 1980 оноос өмнөх утгадаа эргэж орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button