ДЭЛХИЙ

Токиогийн олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-нд эхэлнэ

Цар тахлаас болж хойшлогдоод байсан зуны 32 дахь удаагийн олимпын их наадам 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ныг дуусталх хугацаанд Токио хотод зохион байгуулагдахаар болсныг албан ёсоор зарлалаа.

Мөн Олон улсын олимпын хорооны Дэд ерөнхийлөгч Жон Коутс мэдэгдэхдээ Олимпын наадмыг ямар ч тохиолдолд ахин хойшлуулахгүй бөгөөд COVID-19-ийг ялан дийлж, хонгилын үзүүрт гэрэл гийх бэлэг тэмдэг бол энэхүү наадам байх ёстойг цохон тэмдэглэж байлаа.

Мөн наадмын “НЭЭЛТ, ХААЛТ”-ын ёслолыг хялбаршуулж, оролцох хүмүүсийн тоог цөөлж магадгүй талаар албаныхан мэдээлэв. Түүнчлэн 2021 онд зохион байгуулагдахаар болсон зуны Олимпод 200 гаруй улс орны 11 мянга орчим тамирчин нийт 33 спортын төрөлд өрсөлдөнө.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button