НИЙГЭМ

Үйл явдал: Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол болно

Өнөөдөр буюу есдүгээр сарын 17-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гурван талт санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно. Утас 96764547

09.00-12.30 цагт Блью Скай зочид буудлын Даймонд танхимд Нээлттэй нийгэм форум, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд дулааны байгууламж, захирагчийн ажлын алба, Тавантолгой компанийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа зарим асуудлаар мэдээлнэ. Утас 11-325044

11.00 цагт Дэлхийн банкнаас “Уул уурхай ба оюун ухаан: байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Дэлхийн банкны СТГ, МCS Плаза, 4 давхар. Утас 9977858

11.30 цагт Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 104 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. /Улсын Драмын эрдмийн театрын зүүн хойд талд/ Утас 88087678, 91110416

12.00 цагт ХСҮТ-ийн "Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх" үйл ажиллагаа болно. Утас 88108953

14.00 цагт Монголын Банкны холбооны байранд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар хэвлэлийн бага хурал  болно.

14.00 цагт Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), МУИС-ийн Эмерит профессор Э.Равданы “Орчин цагийн хэл шинжлэл” таван боть номын нээлтийн ёслол МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд болно. Утас 99140791 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button