НИЙГЭМ

Хоёр настнуудыг маргааш 09:00 цагаас цахимаар бүртгэж эхэлнэ

Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан.

Энэ дагуу цэцэрлэгүүд хяналтын тоогоо тогтоох, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ авах гэх мэт бэлтгэл ажил их хийгддэг. Одоогоор бэлтгэл ажлууд хангагдаж байгаа талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ.

Тэрээр хоёр настнуудын бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn цахим сайтаар явагдана. Бүртгэл маргааш буюу энэ сарын 18-ны 09:00 цагаас эхэлж, ирэх даваа гарагийн 12:00 цагт хаагдана. Дээрх хугацаанд бүртгэл 24 цагаар үргэлжилнэ. Бүртгэл хаагдсаны дараагаар есдүгээр сарын 21-ны 16:00 цагт элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна гэлээ.

Түүнчлэн бүртгэлд 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button