НИЙГЭМ

Ирэх даваа гарагаас хүүхдийн автобус явж эхэлнэ

Нийслэлийн боловсролын газраас хоёр настай хүүхдийн цэцэрлэгийн элсэлт, сургуулийн автобустай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.  

Тус мэдээллийн үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 дугаар захирамжийн дагуу нийт 31 сургуульд 40 автобусыг 35 чиглэлд 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн явуулна.

Үүнтэй холбоотойгоор нэр бүхий сургуулиудад чиглэлээ өгөөд хүүхэд хамгаалагчтайгаа гэрээ хийн эцэг эхчүүд, хүүхдүүдэд мэдээлэл өгөн бэлтгэл ажлаа хангаад явж байна.

Цаашид энэ ажлыг улам өргөжүүлнэ. Нийслэл хотоос 200 хүүхдийн автобус авахаар холбогдох байгууллагууд гэрээ хийх бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жил хүүхдийн автобусны зориулалтаар эхний ээлжийн 75 автобус арваннэгдүгээр сар орчимд ирэхээр байгаа" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2020-09-17 10:35

Mundag bn

Холбоотой мэдээ

Back to top button