НИЙГЭМ

“Dreaм” зочид буудлыг шалгаж байна

“Dreaм” зочид буудалд тусгаарлагдсан 20 орчим иргэн хоолны хордлого авч ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар МХЕГ-ын Эрүүл  мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “ Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 том хүн  нэг хүүхэд  тусгаарлагдан эмчлүүлж байна. Одоогоор биеийн байдал хүндэрсэн хүн байхгүй.

Хяналт шалгалтаар хоол хүнсэнд хэрэглэсэн байж болох 15 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж, хоол үйлдвэрлэлийн газраас 20 арчдас зэргийг авч шинжилж байна. Тус буудлын хоол үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button