НИЙГЭМ

“Тэнцсэн хоёр настан хэзээнээс цэцэрлэгт явж эхлэхийг тухайн цэцэрлэг шийднэ”

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар болж, бүртгэлийг цахимаар зохион байгуулав. Хүүхэд сонгогдсон талаарх мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчийн гар утсанд өнөөдөр 16:00 цагаас хойш мессежээр илгээж буй.

Тэгвэл, сонгогдсон хүүхдүүд хэзээнээс цэцэрлэгт явах боломжтой эсэх талаар албаны хүнээс тодрууллаа.

Тэрбээр, “Хэрэв таны хүүхэд тэнцсэн гэх хариу ирсэн бол та тухайн цэцэрлэгт очиж, хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулна. Үүний дараа цэцэрлэгийн зүгээс хэзээнээс хүүхдээ авч эхлэх боломжтой талаар мэдээлэл өгөх юм. Одоогоор нэгдсэн журмаар тэдэнд оруул гэсэн мэдээлэл ирээгүй учраас тухайн цэцэрлэг хэзээнээс хүүхдээ авч эхлэхээ шийднэ” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-22 10:18

гүйцэт юм аа хий л дээ. жанхуу хийх юм МҮҮНчид чинь.

Холбоотой мэдээ

Back to top button