Нийгмийн

“Петровис”-ийн Ч.Даваанямыг дахин хорьжээ

“Петровис” компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг өнгөрсөн оны нэгдүгээр сард  АТГ-гаас ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байсан ч, батлан даалтаар суллаад байсан аж. Тэгвэл Ч.Даваанямыг дахин хорьсон тухай хэвлэлд мэдээлжээ.

Шүүгдэгч Ч.Давааням нь С.Баяртай бүлэглэн түүний охинтой хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын “Банк оф Америка” банк нь дахь С.Баярын болон түүний эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлж, 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн үнэлгээтэй АНУ-д байрлах орон сууцыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлээд байсан билээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button