УРЛАГ

Гавьяат жүжигчин Н.Мягмар өөд болжээ

Монголын кино урлагт тод мөртэй эрхмүүдийн нэг нь Гавьяат жүжигчин Н.Мягмар. “Энэ хүүхдүүд үү” киноны Дулмаагийн дүрээр нь монголчууд түүнийг сайн мэднэ. Багшийн дээдийн анхны жүжигчний ангийн оюутан тэрбээр өчигдөр өөд болжээ. Н.Мягмар гавьяатын анхны дүр нь “Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаа.

Тэрбээр 1963-1987 онд Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлийг нуруундаа үүрэлцэж явсан уран бүтээлчдийн нэг. Тухайлбал Дугарсанжаа, С.Гэндэн нарын  “Ялалтын жигүүр”-ийн Хандын дүр,  Н.Дугарсанжаагийн “Уулзалт” жүжгийн Алтай, Ч.Бямбажавын “Хүний санаа өөр болжээ” бүтээлийн эрвээхэй, Д.Батбаярын “Гэгээ”  жүжгийн Жавзан гээд 50 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг бүтээсэн нь авьяаслаг уран бүтээлч юм.

Түүний кино урлагт бүтээсэн дүрүүд:

  • Г.Доржпалам /МУУГЗ/ “Сэтгэлийн дуудлагаар” МУСК Дэнсмаа
  • Г.Доржпалам /МУУГЗ/ “Энэ  хүүхнүүд үү” МУСК Дулмаа
  • Д.Чимэд-Осор /МУАЖ/, Ц.Цэрэндорж “Туяагийн бичээгүй захидал” МУСК Туяа
  • Б.Сумхүү /МУУГЗ/ “Агуйн нууц” МУСК  Эх
  • Л.Нацагням /МУСТА/ “Бор чоно” МУСК Удган
  • н Ганбаатар “Их замын урсгал” МУСК Сарнай
  • Л.Энхбаяр /МУСТА/ “Найз” МУСК Хадам эх
  • О.Сарангуа “Цахлай нисэх гэж төрдөг” ОАУСК.

Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Oyunchimeg
Oyunchimeg
2020-10-06 10:56

Mongoliin neg sor bolson jvjigchin hvn aviyaalag Emegtei ta mini amgalan taivan noirsoroi um sain amgalan botugai

Zochin
Zochin
2020-10-06 19:49

AMGALAN NOIRS DOO

Back to top button