Нийгмийн

Майк Помпео айлчлалаа хойшлуулсандаа хүлцэл өчин, утсаар ярив

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол Улсад хийх гэж байсан айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярилаа.

Ярианы эхэнд ноён Помпео Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулах болсондоо харамсаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Помпеогийн айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үргэлжлүүлэн, Монгол Улс нь “гуравдагч хөрш”, стратегийн түнш АНУ-ыг худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон түнш байлгах сонирхолтой байдгийг илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар түлхүү хөгжүүлэх нөөц, боломжуудын талаар санал солилцлоо.

Тухайлбал, АНУ-ын Конгресст өргөн бариад буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, оёдлын болон сүлжмэлийн салбарын хөгжлийг урагшлуулах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих чухал ач холбогдолтой болох талаар ярилцаж, энэ чиглэлд болон Монгол Улс-АНУ-ын Стратегийн түншлэлийг өргөн хүрээнд хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Ярианы төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, ноён Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай нарыг түргэн эдгэхийг хүсэж байгааг монголын ард түмний өмнөөс уламжилж өгөхийг хүслээ.


Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
2020-10-06 22:26

Гадаад орны удирдагчид ялангуяа том орны удирдагчидтай гадаад харилцааны мэрэгжлийн хүмүүстэй зөвлөж, сайн бэлдэж байж ярилцаж байгууштай юм даа. Америкийн нэг удирдагчтай сүлжмэл эд энэ тэрхэн наймаа л хийх тухай яриад, соёл боловсрол, хүмүүнлэгийн болон нийгэм-улс төрийн харилцааны т�##�аар огт дурдаагүй бол танайтай наймаа л өөр зүйлээр харилцахгүй гэсэн д�##�д дохио өгсөн мэт болчих вий дээ. Тэр тусмаа ерөнхийлөгч хүн ерөнхий сайд шиг наймаа л ярих нь хайшаа бол? ! Буурь суурьтай, тулхтай дуугарч байв�##� зүгээр.

Уншигч
Уншигч
2020-10-07 06:48

хайран айлчл�##� хойшиллоо

Холбоотой мэдээ

Back to top button