УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ТӨҮГ-уудаас хамгийн их өртэй нь ТОСК

Монгол Улсын гадаад өр нийт 30 тэрбум ам.доллар даваад байгаа. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх “30 тэрбум ам.доллар гадаад өрийн 18 тэрбум ам.доллар нь ААН, компаниудын өр. Энэ бол хэрээс хэтэрсэн тоо хэмжээ” гэхчлэн зандарсан. Гэтэл энэхүү 18 тэрбум ам.долларын 14 тэрбум ам.доллар нь Төрийн өмчит компаниудын өр юм. Тэгэхээр 30 тэрбум ам.долларын 26 тэрбум ам.доллар нь төрд хамааралтай буюу төрийн өр болж байгаа юм.

Төрийн өмчит компани 500 орчим байдгаас 300 гаруй нь алдагдалтай ажилладаг. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын өр төлбөр 2019 оны эцсийн байдлаар 40.4 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс 29.9 тэрбум нь “Оюутолгой” компанийн өр. Үүнийг оролцуулахгүйгээр тооцвол төрийн болон орон нутгийн өмчит компаниудын өр 10.5 их наядад хүрсэн.

Бид төрийн болон орон нутгийн өмчит 90 гаруй компанийн 40.4 их наяд төгрөгийн өрийг инфографикаар задлан харуулсан билээ.

Үүнээс Төрийн өмчит үйлдвэрийн газруудаас хамгийн их өртэй нь ТОСК юм. Ашигтай гэхээсээ илүү байнга алдагдалтай шахуу ажиллаж ирсэн тус байгууллага 2019 онд ТӨҮГ-уудаас хамгийн их буюу 356 тэрбум төгрөгийн өртэй гарсан байдаг.

ТОСК-ийн араас ИНЕГ 23.7 тэрбум, Барилгын хөгжлийн төв 7.4 тэрбум төгрөгийн өртэй гарсан байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИОСК
ИОСК
2020-10-09 11:17

татан буулгаач ээ

popdolt
popdolt
2020-10-09 22:14
Reply to  ИОСК

юУНЫХ НЬ ТАТАН БУУЛГАХ ВЭ? ХУВИЙН ХЭВШЛИЙН ААН-Г ТӨР АВНА ГЭЭД 3 ТОМ НУУЦААР УУЛЗААД БАЙНА ГЭЖ БИЧЭЭД БАЙНА АА

Холбоотой мэдээ

Back to top button