УЛС ТӨРХУУЛЬ

60 сая авлигад аваад, 6 саяар торгуулж “мултрав”

АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярыг 60 сая төгрөгийн авлига авсан үйлдлийг шүүхээр тогтоож, 6 сая төгрөгөөр торгох шийдвэрийг шүүхээс гаргасан нь олны анхаарлыг татав. Шүүхээс Б.Батбаярыг торгуулийн 6 сая төгрөгөө гурван жилийн хугацаанд хуваан төлөхийг зөвшөөрсөн юм.

Авлигын энэ мэт хэргүүд шүүх дээр шийдэгдэхгүй уддаг, улмаар илтэд хар үзсэн байдлаар шийтгэл оногдуулдаг байдалд олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Өнгөрсөн жил 1 тэрбум төгрөгийн авлига авсан этгээдүүдийг хөөн хэлэлцэх хугацаагаар чөлөөлөхөөр зориуд хуулийн цоорхой үүсгэсэн асуудал дэлгэгдэж байсан.

Мөнхүү УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн 100 мянган ам.долларын авлигын хэрэг шүүхийн шатанд царцаж, хэрэгсэхгүй болохоор тохироо хийгдэж буй гэх мэдээлэл ч байгаа юм. Авлига өгсөн нь тогтоогдсон боидт кэйсүүд дээр шүүхийн байгууллага гэм буруутны толгойг илсээр байгаа нь анхаарал татдаг билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. ийм тэнэг хуультай улс манайхаас өөр байдаг болов уу. Арчаагүй гэхэд дэндүү арчаагүй хууль тогтоогчтой новш гэж

  2. авилгад авсан 60.0 сая нь хураадаггүй юмуу аваад бай аваад бай гэсэн үгүү Эсвэл 60.0г нь хуваагаад авдаг юмуу

  3. Хуулийнхан адаглаад ичдэггүй юм байх даа. АВЛИГАД хуулийнхан, прокурор, шүүхийн байгууллагууд нь ИДЭГДСЭН улс ХӨГЖИХ боломжгүй. ТЭР СААРАЛ жагса####аас ч гарах хэрэг ####га. ЭХЛЭЭД шүүх, ПРОКУРОРын байгууллагуудаа АВЛИГАЧДААС цэвэрлээч. ЭНЭ төрд толгой ####га.

    1. АТҮТ Тээврийн хэлтсийн даргад Шүүгчид хоншоортой загнаж 57,5 сая авилга 6 саяын торгууль гэж дээ ашигийн татвар гэж хэлбэл онох байх 51 саяын ашигтай гэдэг чинь болж банйа шүү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button