Сошиал трэнд
МАХН-ын генсек АН-д саналаа өгсөн нь

Өнөөдөр /2020.10.15/ аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж байгаа билээ. Чих соотойлгох олон дуулиантай, хууль зөрчсөн үйлдлүүдтэй, хүн амины хэрэгтэй энэ санал хураалт 20.00 цагт дуусна.
Хэнд, ямар намд санал өгснөө ил тод нүүр хуудаснаа зарлагчдын буухиаг Нийслэлийн МАХН-ын дарга П.Эрдэнэжамъян үргэлжлүүлж байна. Тэр саналаа АН-д өгсөн гэнэ. Энэ тухайгаа, “Анх удаа АН-д саналаа өглөө” гэж бичжээ.
МАХН, АН хоёр нэгдэж, орон нутгийн сонгуульд орж буй юм. Гэхдээ л намынхаа үзэл санааг өмгөөлж, шүүмжлүүлж асан тэрбээр өөр намд саналаа өгсөн нь сонин дүр зурагтай харагдах аж.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Onigoo
Үнэн тэнэг