УРЛАГ

Гавьяат жүжигчин С.Жавхлан үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

УИХ-ын гишүүн асан, Гавьяат жүжигчин С.Жавхлан 2020 оны УИХ-ын сонгуульд төрсөн нутагтаа нэр дэвшээд ялагдсанаасаа хойш урлагийн тайзандаа эргэн ирсэн. Монгол түмэн түүний дуунд дуртай.

Энэ сарын 16-нд хийсэн тоглолтыг нь Бөхийн өргөө дүүрэн үзэгч үзсэн нь үүний илрэл. С.Жавхлангийн дуунд дуртай хүмүүст баяртай мэдээ дуулгахад, тэрбээр “Монгол омогшил” тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Түүний дараагийн тоглолт энэ сарын 21-нд 17.30 минутад тоглогдоно.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button