Нийгмийн

Баарны цонхоор үсэрсэн иргэн эмнэлэгт хүргэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “S-13” баарны 3 дугаар давхраас Б1 дүгээр давхрын өргөтгөл дээр хүн унаж гэмтсэн байдалтай байна гэсэн дуудлагыг өчигдөр 07:03 цагт иржээ.

Уг дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 18 км замыг туулан 07:13 цагт очжээ. Тэднийг очиход  31 настай эрэгтэй Э тус баарны 3 давхрын цонхоор 00:03 цагт үсэрч, тус барилгын Б1 давхрын өргөтгөл дээр унасан байжээ.

Албан хаагчид 19 минут ажиллан эсэн мэнд аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button