НИЙГЭМ

С.Адьшаагийн удирдлага дор 19 гавьяат эмч мэндэлжээ

 Ховд аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийг төр нийгмийн зүтгэлтэн, ахмад эмч Сумбайн Адьшаагийн нэрэмжит болголоо.

1970-1988 онд Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын албыг тасралтгүй хашихдаа тэрбээр аймгийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ихээхэн зүтгэл гаргаж, өндөр нэр хүндтэй ажилласныг өнөө ч дурссаар байдаг юм.

No description available.

Түүний удирдлагад ажиллаж байсан эмч нараас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч Н.Баасанжав, мөн Монгол Улсын гавьяат эмч 19 төрөн гарсан байна.

No description available.

Алтай сумын Эрүүл мэндийн төвийг С.Адьшаагийн нэрэмжит болгосныг ёслон тэмдэглэх үеэр тус суманд 20 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй “Гавьяатын үзлэг” зохион байгуулж, нийт 1000 шахам хүнийг үзлэг оношилгоонд хамруулжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button