Нийгмийн

Хөвсгөл аймгийн цагдаа Г.Ширэндэв усанд осолдсон 26 иргэний амийг аварчээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 42 kм зайд байдаг Үүрийн голд гурван тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26 иргэн усанд урсаж, эрсдэх аюулд орсон тухай дуудлага иржээ.

Улмаар тус сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авч нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очсон байна.

Усны голд хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг уснаас татаж гарган, иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг усны аюулаас авран хамгаалжээ.

Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан иргэд баталгаат бус замаар зорчихгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй, алсын замд явахдаа тээврийн хэрэгслийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баярлалаа
Баярлалаа

Mundag baina.

Зочин
Зочин

Ямар мундаг юм бэ

Зочин
Зочин

Zvgeer ajilaalj hij ybsan tsagdaa bnashd. Uurinhun vvreg bzdee hiih estoi yumaa l hij baindag. Vhseniihen mundag bdiin

цээл
цээл

урт оосор тороос их хэрэг болоо биз

Холбоотой мэдээ

Back to top button