ДЭЛХИЙ

ЖАГСААЛ: Польшууд үр хөндөлтийг ДЭМЖИН жагсаж байна

Польш улсад зөвхөн эх болон ургийн амь насанд аюултай жирэмслэлт, эсхүл хүчингийн хэргийн хохирогч бол үр хөндөлт хийлгэхийг зөвшөөрсөн хууль батлагдсаныг эсэргүүцэж өргөн цар хүрээтэй жагсаал болж байна.

Уг жагсаал нь 1980-аад онд болж байсан коммунист дэглэмийг эсэргүүцсэн жагсаалаас өргөн хүрээнд өрнөж байна гэж гаднын хэвлэлүүд мэдээлжээ.

Гданск, Познан, Краков, Торун гэх мэт 400 гаруй газарт жагсаал өрнөж байгаа бөгөөд хагас сая гаруй хүн жагсаалд оролцсон ажээ.

Үүнээс хамгийн өргөн цар хүрээтэй болж буй эсэргүүцлийн үйл ажиллагаа нь Варшав хот дахь 150 мянган хүн оролцсон жагсаал юм. Ихэнхдээ тайван эсэргүүцлийн жагсаал болсон ч 37 хүн уг үйл явдлын улмаас баривчлагдсан байна.

Польшийн төр баригч нам нь барууны үзэл сурталтай бөгөөд хүчтэй консерватив бодлого явуулдаг аж.

Ерөнхийлөгч Андрей Дуда жагсагчдад хандан радиогоор үг хэлсэн байна. Тэрээр зарим нөхцөлд уг ажилбарыг үйлдэхийг зөвшөөрнө гэдгийг сануулан зарим жагсагчдыг ёс бус авир гаргасанд нь зэмлэсэн юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button