Нийгмийн

Эхнэрээ буудсан иргэн тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ

Энэ амралтын өдөр хүний амь нас хохироосон хоёр хэрэг бүртгэгдсэн байна.

Тодруулбал, энэ сарын 31-ний шөнийн 01:50 цагт Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 34 настай эрэгтэй Б-г хамтран амьдрагч 30 настай З цээжин тус газар нь хутгалсан байна. Тухайн үед иргэн З нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Мөн уг өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд нэгэн иргэн эхнэрээ буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Тэрбээр эхнэрээ буудчихаад цагдаагийн байгууллагад өөрөө дуудлага өгчээ. 53 настай эрэгтэй Б нь 50 настай эмэгтэй Э-гийн толгойн тус газар Тоз-8 маркийн галт зэвсгээр буудсан нь тогтоогджээ. Тухайн иргэн уг хэргийг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд тус хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шилдэг монгол залуу
Шилдэг монгол залуу
2020-11-04 07:46

Юу гэж зүгээр байгаа хүн буудах вэ? Улс орноо зарсан, хятадуудтай яв�##�дсан, төрийн нууцыг дэлгэсэн, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, сайхан монгол з�##�ууг араар нь тавьсан, ирээдүйн монгол хүүхдүүдийг өнчрүүлсэн эрлийз цустай хятад эмэгтэйг эх орон элэг нэгтний төлөө буудан хороосон байх.

Холбоотой мэдээ

Back to top button