ДЭЛХИЙ

Канадад дундад зууны үеийн хувцас өмссөн эр аллага үйлджээ

Өнгөрсөн “Halloween”-ий баярын өдөр (2020.10.31) Канадын Кэбэк хотод дундад зууны хувцас өмсөж, мэсээр зэвсэглэсэн эр хоёр хүний амь насанд халдаж, таван хүнийг гэмтээжээ. Гэмтсэн таван хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хэрэгтнийг хоёр цагийн турш мөрдөх ажиллагаа явуулсны үндсэн дээр илрүүлэн баривчилсан аж. Цагдаа нарыг ирэхэд хэрэгтэн “Espace 400e” паркын ойролцоо хөл нүцгэн газар хэвтэж байжээ. Ямартай ч түүнийг ямар нэг экстремист бүлгэмтэй холбоогүй хэмээн дүгнэсэн байна.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо уг хэргийн талаар твиттер хуудастаа, “Өчигдөр шөнийн Кэбэк хотод болсон аймшигт хэрэгт хайртай дотнын хүнээ алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Гэмтсэн хүмүүсийг хурдан эдгээсэй хэмээн хүсэж байна” гэж бичжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button