ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ-ын нүүрсний зах зээл дээрх сонин, хачин

БНХАУ-ын Засгийн газар Австралиас коксжих нүүрс импортлохоо зогсооно гэх албан бус мэдээлэл түгсэн. Хэдийгээр мэдээлэл албажаагүй ч Хятад дахь гангийн үйлдвэрүүд Австралийн нүүрсний хэрэглээгээ эрс багасгасан нь статистикаас харагдаж байгаа юм.

Бүр тодруулбал, өнгөрөгч есдүгээр сарын нүүрс экспортын статистикийг “Fast Markets”-ийн эх сурвалжаар үзүүлбэл манай улс Австралиас даруй их хэмжээний нүүрсийг БНХАУ-д нийлүүлсэн байгаа юм. Австрали 1.98 сая тонн нүүрс экспортолсон бол бид 3.89 сая тонныг нийлүүлжээ.

Ингээд БНХАУ-ын нүүрс импортын зах зээлээс Австрали гол тоглогч байхаа больж буй дүр зураг харагдаж байгаа нөхцөлд Канад тодорч эхэлсэн тухай гаднын хэвлэлүүд мэдээлэв.

Өөрөөр хэлбэл “SxCoal”-ын мэдээлснээр БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд Канадын кокжсих нүүрсийг авах сонирхолтой байгаа гэнэ. Ил болсон мэдээллээр “Elkview” компанийн коксжих нүүрсийг килограмм тутамд нь 135-137 ам.доллараар худалдан аван гэрээ байгуулагджээ.

Энэ бол Австралийн нүүрснээс даруй найм орчим хувиар өндөр үнэ юм. Эдгээрээс харахад БНХАУ өндөр үнэтэй, сайн чанарын нүүрс авч, гангийн үйлдвэрлэлдээ ашиглах сонирхолтой болсон нь ажиглагдаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button