Нийгмийн

Үнэрч нохой “Уран” дахин гэмт хэрэг илрүүлжээ

Энэ сарын 4-нд 22.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн “Бильярд”-ын газраар үйлчлүүлж байсан иргэний гар утас хулгайд алдагдсан тухай тус дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч ахлах дэслэгч Х.Шинэбаяр болон албаны “Уран” нэртэй үнэрч нохойн хамт очжээ. Улмаар 23 настай эрэгтэй “А” гэгч нь дээрх иргэний гар утсыг хулгайлан 00 өрөөнд нуусан байсныг “Уран” мөрөөр нь илрүүлжээ.

Сонирхуулахад, ЦДЦАСТ-ийн Албаны нохойн сургалтын хэлтсийн “Уран” дуудлагатай эрэлч нохой нь урд өмнө хохирол ихтэй, ноцтой олон хэргийг халуун мөрөөр нь илрүүлж байсан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button