Нийгмийн

Цагдаа, дотоодын цэргийн 5.000 гаруй алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Ингэхдээ,

  • Хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх;
  • Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон бүсэд орох, гарах тээврийн хэрэгсэл, хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлах;
  • Тусгаарлах байруудад хяналт тавих;
  • Үүссэн нөхцөл байдлын талаар ташаа мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэх үйлдлийг таслан зогсоох, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирах зэрэг гэмт үйлдэл гаргасан иргэдийг хуулийн хүрээнд шалгаж хариуцлага тооцох;
  • Ард иргэдэд шаардлага тавьж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэх чиглэлээр ажиллаж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хяналтад байгаа 42 тусгаарлах байр, хяналтын 192 цэг, явган эргүүлийн 1,100 чиглэлд, машинт эргүүлийн 107 чиглэлд, Цагдаа, дотоодын цэрэг, ДХИС сонсогчид нийт 5,000 гаруй алба хаагч 24 цагийн үүрэг гүйцэтгэж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button