Нийгмийн

МУБИС-ийн захиргаа, оюутны зөвлөл дотуур байрны оюутнууддаа хүнс тараажээ

Коронавирусийн халдвар илэрсэн 29 настай залуугийн ойрын гурван хүн /эхнэр, ээж, дүү/ болон ойрын нэг хавьталаас халдвар илэрсэн.

Тухайн жолоочийн охин дүү нь МУБИС-д суралцдаг бөгөөд халдвар илэрсэнтэй холбогдуулан одоо тус сургуулийн оюутны байранд хөл хорио тогтоосон байгаа юм. Оюутнууд өрөөнөөсөө гарах боломжгүй байгаа энэ үед МУБИС-н захиргаа болон Багшийн Сургуулийн Оюутны Зөвлөл өрөө бүрд гурил, гоймон, хүнсний ногоо үнэгүй тараажээ.

Мөн хөл хорионд байгаа оюутнуудад зориулж “Имарт” хайпермаркет “FOOD BANK” аяныг хэрэгжүүлж эхэлжээ.

Тус аянд иргэд сайн дураараа оролцож болох бөгөөд “Имарт”-ын Чингис, Хан-Уул салбаруудад байршуулсан тусгай сагсанд хөл хорионд байгаа ард иргэдэд зориулан хүнсний хандивыг өгөх боломжтой юм. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлын үүднээс доорх бараа бүтээгдэхүүнийг цуглуулж авах юм байна.

  • Лаазалсан бүтээгдэхүүн болон хагас утлагат хиам
  • Битүүмжлэгдсэн савтай хүнсний бүтээгдэхүүн
  • Гурил будаа болон элсэн сахар
  • Амттан /Жигнэмэг, чихэр/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button