НИЙГЭМ

“Сэлэнгийн иргэн ТИР-ийн жолоочоос өөр голомтоос халдвар авсан байх магадлалтай”

Сэлэнгэ аймагт 74 настай иргэнээс коронавирус илэрсэн талаар УОК-ын хурлаар мэдэгдсэн талаар бид өмнө нь МЭДЭЭЛСЭН.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулахад “Тухайн иргэн арваннэгдүгээр сарын 6-наас бие нь зовиурласан. Тэгээд 9-нд эмнэлэгт үзүүлсэн. Хоёр удаагийн шинжилгээнийх нь хариу эерэг гарсан.

Хугацаа, явсан маршрутыг нь харахаар тухайн иргэн коронавирус туссан жолоочийн нэг, хоёр, гуравдугаар хавьтал биш байх магадлал өндөр. Тэгэхээр жолоочоос халдвар аваагүй байх магадлалтай гэсэн үг. Тэгэхээр ТИР-ийн жолоочоос өөр голомт байх магадлал өндөр байна. Алтанбулагийн боомтыг ирэх даваа гариг хүртэл ажиллуулна. Тэр хүртэл ямар арга хэмжээ авахыг тодорхой болгохоор өнөөдөр ажлын алба Сэлэнгэ рүү явна” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button