Нийгмийн

ТЦА: Иргэд зуслан руугаа явах, хөдөөгийн иргэд нутаг буцах боломжгүй

Тээврийн цагдаагийн албнаас хөдөлгөөний хязгаарлалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Хөдөөгийн иргэд нутаг буцаж болох уу, лагер руугаа явах гэсэн юм, эмнэлэгт хүн эргэх гэсэн юм” зэрэг асуулт их асууж байна. Хөл хорионы хугацаа дуустал тэгэх боломжгүй. Гэртээ байснаар л эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой. Хөл хорио тогтоосон гэдгийг ойлгох хэрэгтэй.

Улаанбаатарт зөвхөн хөдөлгөөн хязгаарлаагүй. Хотоос гарсан ч аймгууд орох, гарах хөдөлгөөнөө хаачихсан байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвшөөрөгдсөн 13 үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын иргэд ажлын үнэмлэхээ биедээ авч яваач ээ. “Гадуур машинууд яваад байна” гэж байна. Энэ бол дээрх 13 байгууллагын машинууд юм шүү. 17-нд хөдөлгөөн нээх эсэхийг одоо урьдчилан хэлэх боломжгүй. Одоогоор тодорхой хэлэх боломжгүй” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button