НИЙГЭМ

Дархан-Уул аймагт коронавирусийн хоёр тохиолдол нэмэгдэж, 13 боллоо

Дархан-Уул аймгийн онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээллийг хийлээ. Мэдээллээр тус аймгийн Хонгор суманд төмөр замын хоёр ажилтнаас коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 13 болсныг хэлэв.

Одоогоор батлагдсан иргэдийн ойрын хавьтлуудыг бүрэн тусгаарлаж, шинжилгээнд хамруулжээ. Өнөөдөр шөнөдөө Хонгор сумын Салхит өртөөний 500 өрхийн 1600 иргэдийг бүрэн шинжилгээнд хамруулж дуусахыг албаныхан хэллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button