НИЙГЭМ

Майхан уулын улаан хэрэм

Улаан хэрэм нь Булган аймгийн Баяннуур сумын нутаг Баян-Улаан уулын зүүн хормой Шар тал хоёрын нийлэх уулзвар газарт оршино. Улаан хэрэм нь тухайн газар нутгийн өвөрмөц өнгө бүхий хөрс, шороогоор дагтаршуулан барьсан учир алсаас улайран тодорч харагддагаараа онцлогтой. Анх археологич Х.Пэрлээ энэ бүс нутагт нарийвчилсан судалгааг хийх үедээ илрүүлж судалгааны эргэлтэд оруулжээ.

Мөн эрдэмтэн А.Очир 2002-2003 онд Улаан хэрмийн орчимд хийсэн хайгуул судалгааны үр дүнд хэрмийн баруун өмнө, баруун хойно нь тус бүр гадуураа шороон хэрэмтэй, хэрэмгүй хэдэн байгууламжийн үлдэц байсныг олж илрүүлсэн байна.

Ингэхдээ археологич Х.Пэрлээгийн анх бүртгэн баримтжуулсан хэмжээгээр том хэрмийг Улаан хэрэм-1, хожим илэрсэн байгууламжуудыг Улаан хэрэм 2, 3, 4, 5 хэмээн тодорхойлж, дэвсгэр зургийг үйлдэн нэгэн сэдэвт бүтээлдээ нийтэлсэн байна. Он цагийн хувьд НТ IX-XI зуунд буюу хятан гүрний үед холбогдоно.

Улаан хэрмийг эртний улсуудын үед хот улсаа байгуулдаг арга ажиллагааны нэгэн адил байгалийн шороог дагтаршуулан үйлдсэн бөгөөд бүтцийн хувьд дөрвөлжин зохиомжтой ажээ. Энэхүү хотын хойд болон урд хоёр хана нь тус бүрдээ 400 м, харин баруун ба зүүн хананууд 390 м орчим урттай. Хэрмийн өндөр 4 метр, өргөн нь сууриараа 18-34 метр, оройн хэсгээр 5-4 метр байна.

Уг хэрэм нь баруун болон өмнөд зүүн гурван талдаа чих буюу том хаалгатай байгаа нь ихээхэн сонирхолтой юм. Зориулалтын тухайд олон хүн нягт суурьшсан зохион байгуулалт сайтай шороон хэрэмт хот байсан бөгөөд хэрмийн дотоод зохион байгуулалт, хамгаалалт зэргээс нь үзвэл, гол төлөв хятаны цэргийн эрх баригсад болон худалдаачид, гар урчууд, газар тариаланч, захирагч нар сууж байсан бололтой хэмээн үздэг.

Уг дурсгалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна.Та Бидний эрүүл энх, аюулгүй байдлын төлөө амрах эрхгүй ажиллаж байгаа эрүүл мэнд, цагдаа, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин, онцгой байдлын албан хаагчдадаа хүндрэл учруулахгүй, тэдний шаардлагыг биелүүлж хайртай хүмүүсээ хамгаалахыг Та бүхэндээ уриалж байна.

Эх сурвалж: Соёлын өвийн үндэсний төв

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button