Нийгмийн

Монголын “World Plus” платформ “Product hunt” дээр албан ёсоор нээлтээ хийлээ

“World Plus”. Энэ үгийг мэдэхгүй, тус платформыг хэрэглэж үзээгүй хүн тун ховор. Цахим сэтгүүлийн шинэ эрин, өнгө төрхийг тодорхойлолцож буй “World Plus” (W+) зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөн, танигдаад байгаа аппликейшн.

Монголын стартап компани дэлхийд алдартай “Forbes”, “Marie Claire” тэргүүтэй сэтгүүлүүдийг нэгэн платформд нэгтгэснээ Сингапур улсын алдарт “Марина Бэй Сандс” зочид буудалд албан ёсоор зарласан нь өнгөрсөн оны долдугаар сар.

Мөн дараа нь буюу тухайн оныхоо аравдугаар сард Японд нээлтээ хийсэн.

Их аварга Хакүхо М.Даваажаргал нарын олон алдартан, олны танил эрхэм, бизнесменүүдийг итгэлийг хүлээн, ивээн тэтгүүлсэн “World Plus” платформ дэлхийн тавцанд хөл тавьсан нь тэр байлаа.

“Forbes”, “Harper”, “Vogue”, “GQ”, “The Financial Times”, “Top Gear” of BBC, “Cosmopolitan” зэрэг дэлхийн 130 гаруй сэтгүүлтэй гэрээ байгуулж, эгнээндээ нэгтгэсэн “World Plus”-ийг үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр зорилгодоо улам дөхсөөр, дахин өөр нэгэн барьцнаас лавхан атгасаар. Үүний нэгээхэн илрэл нь дэлхийн хамгийн том платформ болох “Product hunt” дээр нээлтээ албан ёсоор хийсэн явдал байлаа.

Интерактив байдал, уншдаг, сонсдог, үздэг шийдлүүдээрээ дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татсаар ирсэн “World plus” ингэснээр дэлхийд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдлөө гэж тодотгоход үгүйсгэх хүн ховор биз ээ.

Монгол залуусын бүтээсэн, дэлхийн хамгийн шилдэг сэтгүүлүүдтэй хөл нийлүүлэн алхаж буй “World Plus”-ыг одоо салбарынхаа “акул”-уудад таниулах юу юунаас илүү чухал. Нээлтэй хийсэн өдрөөсөө эхлэн Vote цуглуулж, тэр өдрийнхөө топ нь болох том даалгавар тус платформд ноогдлоо. Тухайн өдрийнхөө топ болох тусмаа дэлхийн томоохон медаинуудын анхаарлыг татна. Аль болох олон хүн мэдэж, олон хүнд танигдах тусмаа хэрэглэгчдийнхээ тоог тэлнэ.

“Eguur.mn” сайт “Байгууллагын соёл” буландаа “World Plus”-ийг онцолж байсныг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button